“Бүжин сарны зүүд”, “Бид мартахгүй” нэртэй өөрийн бие даасан тоглолтоо хийж байсан МУСТА дуучин Б.Болдбаатар 5 дугаар сарын 4-ний өдөр Монгол бөхийн өргөөнөө бие даасан тоглолтоо хийх гэж байна. Дуунд дуртай монголчуудын хайр хүндлэлийг хүлээсэн нийтийн дууны мастер дуучин маань нэг хэсэг уран бүтээлээсээ завсардсан хэдий ч ийнхүү тоглолтоороо ард түмэнтэйгээ уулзахаар зэхээд буй юм. Түүний энэ удаагийн тоглолт “Зүрхэн нутаг” нэртэй байх аж. Та бүхэн тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 99999776,94779776 дугаараас лавлана уу!
Сэтгэгдэл ( 1 )
ЗӨВ ШҮҮ =D>