”Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжиг тоглогдоно

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 20

Харанхуй эрхшээлээс галыг олж буй мэдрэмжийг орчин цагт авчирч өнөөгийн бидний зүрх сэтгэлд буулгах “Хөмөргөн гурвалжин” этно-модерн бүжгэн жүжгийг СУИС-ийн багш, эрдэмтэн зохиолч С.Дуламын хадны зургууд дээр хийсэн судалгаанд тулгуурлан бүжиг дэглээч Д.Энхгэрэл найруулсан.

Энэхүү жүжгээр 10,000-5,000 жилийн өмнөх эртний үеийн хүмүүсийн амьдрал, ахуй байдлыг бүжгийн хэлээр харуулах аж.

Тоглолт: Энэ сарын 25-ны 19:00 цагт Улсын Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын тайзнаа ганцхан удаа тоглогдох болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top