УДБЭТ-ын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин ирэх сарын 11-нд тоглолт хийнэ. Түүний тоглолтод тус театрын симфони найрал хөгчимчид болон найрал дуучид оролцохоос гадна Итали улсын Ла Скала театрын удирдаач Стефано Салватори, төгөлдөр хуурч УДБЭТ-ын ерөнхий концертмейстер МУГЖ Б.Солонго нар оролцох юм байна. Одоогоор МУГЖ Э.Амартүвшин Итали улсын Ла Скала театрын удирдаач Стефано Салваторитой хамтран Итали улсад тоглолттой байгаа бөгөөд эх орондоо ирэх сарын 5-нд ирэх гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )