Ж.Нарангийн “Миний л бодлууд-2” худалдаанд гарлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 02

Олон нийтийн сүлжээ фейсбүүкээр энэ бөмбөрцгийн хүмүүс үзэл бодлоо илэрхийлдэг. Монголчуудын хувьд дэлхийн олон орны хэрэглэгчдээс дутахааргүй идэвхтэй билээ. Энэхүү харилцаанаас үүдээд үзэл бодлоо бусдад сонирхолтой илэрхийлдэг хүмүүс аль хэдийнэ одын дайнд зиндаархах болсон нь бас ч хүү сонирхолтой. Фейсбүүкт Жанчив Нарана нэрээрээ алдаршсан эмэгтэйн сэтгэгдлүүд өвөрмөц, донжтой бичлэгтэйн дээр нийгэмд болж буй шударга бус үйл явдлуудыг ил тод шүүмжилдэг учраас бусдын анхаарлыг татаж, мянга мянган уншигчтай болж амжжээ. Үнэнч уншигчдынхаа хүсэлтээр “Миний л бодлууд-1” номоо 2015 онд эмхэтгэсэн нь айл бүрийн ширээний ном болж, нэг ёсондоо мооданд орсон байна. “Минж плаза” худалдааны төвийн Такара гоёлын зүүлтний тасгийг ажиллуулдаг Ж.Наран номын худалдааны цэгүүдэд өндөр хувь өгөхөөс цааргалсан уу, ямартаа ч өөрийнхөө тасагтаа байршуулж, бестселлерүүдээс дутахааргүй борлуулалт хийчихдэг овсгоотой нэгэн. Саявтархан түүний “Миний л бодлууд-2” ном хэвлэгдсэн биш мөн л цахим ертөнцөд шуугиан тарьж эхэллээ.    

Top