“Үүлэн заяа” дуурийг тоглоно

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 10

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурийг ирэх амралтын өдрөөр тоглоно. Эл дуурийг “Урлагийнхан хорт хавдрын эсрэг” аяны хүрээнд тоглож буй юм.

Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт тус дуурийг манай театрын тайзнаа анх 1988 онд тоглож байжээ. Дуурьт нутагт нь ган гачиг болж өөр газар руу  нүүдэллэсэн ард олон нутагтаа буцаж ирж яваагаар эхэлнэ. Хоовондой түшмэл эзэн ноёныхоо бие муудсан тухай мэдээг олонд дуулгаснаар аяны нүүдэл зогсоно. Хоролдой ноён туулж өнгөрүүлсэн амьдралаа дурсан бодохын зэрэгцээ ард олныг тэргүүлэх хүнийг томилохоор шийднэ. Тэрбээр түмний ноён байх хүндтэй эрхийг хүргэн хүү Төмөртөрд хүлээлгэн өгч зарлиг буулгаад насан эцэслэж буйгаар үйл явдал цааш өрнөх аж.

Дуурийн удирдаачаар УГЗ Н.Туулайхүү ажиллаж байгаа бол найруулагчаар УГЗ, Л.Эрдэнэбулган ажиллаж буй юм байна.

“Үүлэн заяа” дуурийг энэ сарын 14-нд 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглоно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top