“Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлж, нийгмийн сайн сайхны төлөө бусдыг уриалах, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд үнэтэй хувь оруулсан МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарт “Онцгой байдлын албаны төлөө-3” тэмдгээр шагнасныг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар өнөөдөр гардуулан өгчээ. МУГЖ С.Жавхлан орон нутагт ажиллаж байгаа тул хүрэлцэн ирж амжаагүй байна.
Сэтгэгдэл ( 0 )