“IC creative division” продакшны дэлгэцийн хоёр дахь уран бүтээл болох “Намайг хайрла” уран сайхан кино нээлтээ хийхэд хоёр хоног үлджээ. Найруулагчаар А.Чингүн, зохиолчоор Ж.Батсайхан, продюсераар Б.Жаргалсайхан ажилласан байна. Харин киноны гол дүрд УДЭТ-ын залуу жүжигчин Э.Тодгэрэл, Н.Баярмаа нар тоглосон бол дүрүүдэд Р.Адъяа, О.Дөлгөөн, Б.Одончимэг, Б.Шинэбаяр, Б.Жаргалсайхан, Ж.Нарангэрэл - Б.Уран-эрдэнэ, Л.Дэмидбаатар, Х.Солонго нар тоглосон байна.
“Намайг хайрла” уран сайханы кинонд өнөөгийн залуус гэр бүлийн амьдралд сайтар төлөвлөөгүй хөл тависнаар ямар ямар асуудалтай тулгарч буй тухай романтик, инээдмийн төрлөөр харуулжээ. Тус продакшн өмнө нь “Бид гуравын болзоо” киног хийсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )