”Guys” хамтлаг: Х.Бат-Удралын талаар ярихгүй

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 30

“Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундралыг хар тамхины хэргээр саатуулан шалгаж эхэлсэн. Хамтлагийнх нь гишүүн гэмт хэрэгтэй холбогдож, сэжигтнээр татагдсан нь тус хамтлагийн бусад залууст таалагдаагүй бололтой. “Guys” хамтлагийн дуучид өнөөдөр мэдээлэл хийж “Х.Бат-Ундралын хувьд сар гаруй хугацааны өмнө хамтлагаасаа гарсан.  Хар тамхины хэргийн талаар мэдэхгүй байна. Тэгээд ч хуучин гишүүнийхээ талаар юм ярихгүй” гэсэн юм.

Харин тус хамтлагийн гишүүн Х.Бат-Ундрал өөрийн фэйсбүүк хуудаснаа “Хүү нь, дүү нь, найз нь та нартаа амлая!!! Уугий нь хэзээч тийм зүйл хийх хүн биш!!! Зулай зулайгаа гишгэж төрсөн гарын таван хуруу шиг үр хүүхдүүдтэйгээ хамтдаа ээж минь та урт наслаарай” гэж бичсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top