Монголын хошин урлагийн Комеди театрын захирал Б.Даваажав, өөрийн жолооч болох Е.Хишиг-Эрдэнийн хамт Архангай аймгийн Хангай суманд тоглолт хийж явах үеэрээ иргэдийн амь насыг аварчээ. Тэд байгалийн гамшигт үзэгдэл цасан шуурганы үеэр автомашин нь эвдэрч, хээр саатсан 13 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Эдгээр иргэдээс 3 жирэмсэн хүн, 2 хүүхэд явж байжээ.
Эр зориг гарган олон иргэдийн амь насыг аварсан тэднийг “Онцгой байдлын албаны төлөө-3” тэмдгээр шагнасан байна.
Сэтгэгдэл ( 3 )
bayar hurgie
Сайхан сэтгэлтэй залууст баяр хүргье.Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Nugu joloochi ni shagnasan umu