Зуны зугаатай амралт эхэллээ. Энэ зуны амралтыг та эсвэл таны хүүхдүүд хэрхэн үр бүтээлтэй, зөв өнгөрүүлэхээ шийдсэн үү? Тэгвэл “Глориа” агентлаг охид хөвгүүдийн хөгжмийн болон гоо зүйн мэдлэг боловсролд хөтөч болохоор төгөлдөр хуур, загвар өмсөгчийн сургалтууддаа шинэ элсэлт авч байна. “Глориа” агентлаг байгуулагдаад нэг жил болж байгаа ч богино хугацаанд загварын ертөнцөд цоо шинэ дүр төрх бий болгож, шинэ залуу олон загвар өмсөгчийг бэлтгэн гаргажээ. Мөн мэргэжлийн модель бэлтгэхээс гадна охид, залуусын гоо зүйн мэдлэгийг дээшлүүлж, биеэ авч явах соёл, нүүр будалт, үс, арьс арчилгаа, зураг авалт зэрэг олон хичээлүүдийг топ модель О.Уянга болон 2015 оны шилдэг загвар өмсөгч М.Нармандах нар удирдан явуулдаг юм.
Түүнчлэн хүүхэд, залуусын хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор төгөлдөр хуурын сургалт явуулж байгаа бөгөөд суралцахыг хүсэгчид хичээлд хамрагдах өдөр, цагаа өөрөө сонгох боломжтой. Хэрвээ та зуны амралтаа зугаатай бас үр бүтээлтэй өнгөрөөхийг хүсвэл “Глориа” агентлагийг зориорой.
Зуны амралт танд бусдаас түрүүлж алхах боломжийг олгодог.
“Глориа” агентлаг утас- 94641417, 94641418
Сэтгэгдэл ( 0 )