2009 оноос хойш зохион байгуулагдаж буй амьд хөгжмийн “Play time” наадам “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 3 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү наадам 2 хоног болдог бол энэ жил 3 өдрийн турш үргэлжлэхээр онцлог юм байна. Наадамд нийт 30 гаруй амьд хөгжмийн хамтлаг оролцох бол 10 гаруй нь гадаадын хамтлаг дуучид ажээ. Гадаадын хамтлагуудаас хамгийн алдартай нь Шведийн “The Radio Dept” хамтлаг гэдгийг наадмын зохион байгуулагчид хэлж байна.
Шведийн “The Radio Dept” хамтлаг нь дрийм болон индие поп чиглэлээр 1995 оноос Шведийн Лүнд хотноо уран бүтээлээ туурвиж буй юм байна. 2004 онд тус хамтлагийн Лэссэр Мэттэрс нь Их Британийн хөгжмийн сэтгүүлийн шилдэг 50 цомгийн нэгээр шалгарч байжээ. Тус хамтлаг нь “Pulling our weight”, “I dont like it like this” “Кeen on boys” дуугаараа олонд танигдсан аж.
“Play time” наадмын захирал Ц.Нацагдорж “2009 оноос хойш зохион байгуулагдаж байсан наадам маань гурван жилийн өмнөөс олон улсын наадам болж хүрээгээ тэлсэн. Тиймээс ч олон улсын жишгийн дагуу 3 өдөр зохион байгуулахаар хугацааг сунгаж байна. “Найрсаг Улаанбатар” хөтөлбөрийн хүрээнд хамтран зохион байгуулж буй учраас НЗДТГ-аас 30 сая төгрөгийн санхүүжилт олгосон. Мөн залуусын аюулггүй байдлыг хангах үүднээс Нийслэлийн цагдаагийн газар, Замын цагдаагийн газар болон мэргэжлийн хамгааллын 2 компанийн 60 гаруй хамгаалагчид ажиллана. Мөн жил ирэх тусам наадам үзэхээр цугласан залуусын соёл сайжирч байгааг энд онцолмоор байна” хэмээж байсан.
Наадмын тасалбарын тухайд гурван өдрийн турш хүчинтэй VIP zone тасалбар нь 150 мянган төгрөг аж. Ердийн тасалбар нь нэг өдрийн 30 мянган төгрөг, 2 өдрийн 40 мянга, 3 өдрийн 50 мянган төгрөгөөр Хай фай рекордсийн салбараар худалдаалж буй юм байна.
“Play time” наадам энэ сарын 24-26-ны өдөр “Монгол шилтгээн”-д болно
Сэтгэгдэл ( 0 )