Монголын урлагийн ертөнц дэх үлгэр жишээ гэр бүлүүдийн нэг "DOZ entertainment”-ийн захирал Ш.Доржсүрэн жүжигчин А.Мөнгөнзул нарын авъяаслаг хүү Д.Эрдэнэбулганы ээлжит уран бүтээл тун удахгүй нээлтээ хийх гэж байна.
Урлагийн гэр бүлд төрж өссөн тэдний том хүү Д.Эрдэнэбулган нь PLUS MOTION pictures-ийг байгуулж кино урлагт хөл тавьсан бөгөөд анхны уран бүтээл нь “ДУРЛАЛ СҮЙТГЭГЧ” уран сайхны кино байсан бол одоо цоо шинэхэн уран бүтээлээрээ уулзах гэж байна.
Энэ удаа PLUS MOTION PICTURE-ын 2 дахь дэлгэцийн бүтээл “НЭГ ӨДРИЙН ДАЙСАН” уран сайхны кино энэ сарын 26 нд бүх кино театруудаар гарахад бэлэн болоод байгаа аж. Гол дүрд сүүлийн үед кино найруулагчийн ажлыг илүүд үзэх болж гадаад оронд очиж олон кино хийж үзэгчиддээ амжилттай хүргэж байсан жүжигчин Ш.Доржсүрэн буюу Дооёо тоглосон аж. Мөн түүнтэй хамт залуу жүжигчин Г.Билэгжаргал ( Бэкэ) өвөрмөц хоолой, донжоороо үзэгчдийн аль хэдийний танил болсон дуучин С.Хишигжаргал нар тоглосон байна.
Сэтгэгдэл ( 0 )