PLUS MOTION PICTURE-ын 2 дахь дэлгэцийн бүтээл “НЭГ ӨДРИЙН ДАЙСАН” уран сайхны кино энэ сарын 26 нд бүх кино театруудаар нээлтээ хийх гэж байна. Тус киноны гол дүрд сүүлийн үед кино найруулагчийн ажлыг илүүд үзэх болж гадаад оронд очиж олон кино хийж үзэгчиддээ амжилттай хүргэж байсан жүжигчин Ш.Доржсүрэн буюу Дооёо тоглосон аж. Мөн түүнтэй хамт залуу жүжигчин Г.Билэгжаргал ( Бэкэ) өвөрмөц хоолой, донжоороо үзэгчдийн аль хэдийний танил болсон дуучин С.Хишигжаргал нар тоглосон байна. Уг кино энэ сарын 26-нд нээлтээ хийх бөгөөд албан ёсны трейлэр нь цацагдаад эхэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )