”НЭГ ӨДРИЙН ДАЙСАН” УСК үзэгчдийн сэтгэлд хүрч байна

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 29

Өнгөрсөн тав дахь өдөр буюу энэ сарын 26-аас эхлэн “PLUS MOTION PICTURE”-ын 2 дахь  дэлгэцийн бүтээл  “НЭГ ӨДРИЙН ДАЙСАН”  уран сайхны кино  кино театеруудаар гарч эхэлсэн. Залуу найруулагч Д.Эрдэнэбулганы дэлгэцийн хоёр дахь уран бүтээл болох тус киноны гол дүрд Ш.Доржсүрэн буюу Дооёо тоглосон болон залуу жүжигчин СТА Т.Билэгжаргал, С.Хишигжаргал нар тоглосон байна. Нээлтээ хийгээд удаагүй байгаа тус кино нь үзэгчдийн сонирхолыг нэлээдгүй татаж байгаа төдийгүй эрэлт ихтэй байгаа аж. Киноны үйл явдлаас товчхон дурьдахад “Хэнмэдэх гэдэг залуу сүүлийн 15 жилд 23 удаа ажлаасаа халагджээ. Уул нь тэр цахилгааны инженер болох мөрөөдөлтэй ч хувь тавилан түүнийг санаанд оромгүй зүйлтэй учруулдаг. Сүүлийн удаа тэрбээр ажлаасаа халагдахдаа эхнэртээ хэлэхгүй тас нууна. Харин Ананд бол дээд зиндааны баян эр. Тэр өдөр нь унтаж шөнө нь гадуур гадаг шоучин нэгэн. Хэнмэдэх эхнэр хүүхдээсээ нууцаар түрээсийн машинаар халтуур хийж яваад үл таних залуутай танилцаж киноны үйл явдал цааш сонирхолтойгоор үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top