Инээдмийн жанрын адал явдалт кино үзэхийг хүсвэл “Нэг өдрийн дайсан”-г зориорой

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 01

Найруулагч Д.Эрдэнэбулганы цоо шинэхэн уран бүтээл болох  “Нэг өдрийн дайсан” уран сайхны кино өнгөрсөн сарын 26-аас эхлэн кино театеруудад гарч эхэлсэн билээ. “Нэг өдрийн дайсан” уран сайхны кино нь “Plus motion picture”-ын дэлгэцийн хоёр дахь бүтээл бөгөөд уг киноны гол дүрд жүжигчин Ш.Доржсүрэн, Т.Билэгжаргал болон дуучин С.Хишигжаргал нар тоглосон билээ.  Инээдмийн жанрын адал явдалт уг кинонд 13 жилийн өмнөх  “Х-Түц” продакшний хошин шогийн "Нутгийн ганц гацаа” хэмээх дүрээрээ СТА жүжигчин Ш.Доржсүрэн дахин эргэн ирсэн байна. Нэг хэсэг найруулагчийн ажлыг илүүд үзэж байсан жүжигчин Дооёо тус кинонд ядруухан бөгөөд хэнд ч бууж өгөхийг хүсдэггүй гацаа залуугийн дүрийг чадварлаг бүтээсэн нь киног үзсэн үзэгчдийн сэтгэлд нийцсэн байна. Нэг өдрийн дайсан нэг насны найз болж, нэг өдрийн найз нэг найзны дайсан болох үе ч байдаг аж. Инээдмийн жанрын адал явдалт киног үзэхийг хүсвэл “Нэг өдрийн дайсан”-г зориорой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top