МУ-ын анхны “Мазаалай” хиймэл дагуулыг хөөргөх ажлын хэсгийнхэн Шадар сайдад баярласанаа илэрхийллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 05

МУ-ын ЗГ-ын гишүүн, Шадар сайд У.Хүрэлсүхд монголын улсын анхны хиймэл дагуулын нэр, ажлын явцыг танилцууллаа. Монголын анхны хиймэл дагуулыг Монгол Улсын их сургууль 2017 оны хавар Олон улсын “Birds” төслийн хүрээнд хөөргөхөөр ажиллаж байгаа билээ. Уг хиймэл дагуулыг хөөргөхөд анх төсөвлөгдсөн зардлаас валютийн ханшийн нэмэгдлээс үүдэн 150 сая төгрөг дутаад байгаа аж. Тиймээс Хиймэл дагуул хөөргөх ажлын хэсгийнхэн МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүхд хандаж Засгийн газарт уламжилж өгөхийг хүссэн байна. Шадар сайдын хувьд саналыг нь хүлээн авч ЗГ-т санал оруулсанаар ирэх оны оны төсөвт суулгахаар  болжээ. Харин өнөөдөр хиймэл дагуул хөөргөх ажлын хэсгийнхэн МУ-ын Шадар сайд Хүрэлсүхд баярласанаа илэрхийлж, хиймэл дагуул хөөргөх ажлын явцын талаар танилцууллаа.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газрын санаачлага дэмжлэгээр хиймэл дагуул хөөргөх шаардлагатай зардлыг улсын төсвийн тодотголд тусган энэхүү түүхэн үйл явдлын төлөвлөсөн хугацаанд нь хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм. Шадар сайд У.Хүрэлсүх “Манай улс хиймэл дагуултай болно гэдэг нь олон талын чухал ач холбогдолтой. Манай улс хиймэл дагуул хөөргөснөөр сансрын уудамд өөрийн гэсэн орон зайгаа эзэлж, бие даан судалгаа шинжилгээ явуулахын зэрэгцээ Монгол орны газрын зургийг сансраас авч, байгаль, цаг уурын гэнэтийн хүчин зүйл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.Энэ нь тэр дундаа улсын онцгой байдлын албанд маш чухал үр дүнтэй ажил болох юм.  Тиймээс энэ чухал үйл явдлыг бид анхаарах, дэмжлэг туслалцаа үзүүлэх хэрэгтэй” хэмээн хэлж ажлын хэсгийнхэнд амжилт хүслээ.

Манай улс анхны “Мазаалай” хиймэл дагуулаа товлосон ёсоор ирэх оны хавар хөөргөхөөр боллоо. Ингэхдээ олон улсын “Birds” төслийн хүрээнд хөөргөхөөр бэлтгэл ажлаа хийж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Гана, Монгол, Бангладеш, Япон, Нигер зэрэг таван улс хамтран ажиллаж байна. Түүнчлэн Япон улсын Засгийн газраас хиймэл дагуулгүй улс орнуудыг хүний нөөц, дотоод бааз суурь, гадаад харилцаа холбоо, нано хиймэл дагуулыг хийж хөөргөх боломж нөхцөлөөр хангах зорилготойгоор олон талын хөнгөлөлт үзүүлж байгаа юм. Энэ хүрээнд хааш хаашаагаа 10 см хэмжээтэй, 1 литрийн эзлэхүүнтэй бичил хиймэл дагуул бүтээх ажлыг Японы “Кюүшү” технологийн их сургууль хариуцаж, Японд сурч байгаа Монгол оюутнууд болон МУИС-ийн багш, оюутнууд хийж байгаа юм. Товлосон ёсоор ирэх онд анхны хиймэл дагуулаа хөөргөсний дараа 2019 онд дахин нэг хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөсөн тухай Шадар сайд У.Хүрэлсүхд ажлын хэсгийнхэн хэлж байлаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
arvin (202.55.180.8) 2016 оны 10 сарын 06

Neree conin um yrij baina shuu xun torloxton ene delxiid uucen bii bolcnooc xoish bagali delxii an amitand xamgiin baga xoxirol xoxirol uchruulcan ard tumen bol yax argaggui Mongolchuud um shuu tegeed odoo ergeed xar daa cuurin ard tumnuud xamgiin ix boxirdoliig delxii ekologid auvl zanal uchruulj baina xarin Mongolchuudiin ulamjlalt nuudelchin aj axui bol shal oor delxiin eko cictemd xamgiin cain zoxitscon ami amidraltai shuu ene baidlaara Mongolchuud delxiid negt orj baina

0  |  0
dnivra (202.55.180.8) 2016 оны 10 сарын 06

cancariin toormociig bac Mongol xun zoxiocon gedeg um bilee Mongolchuud argaggui l tengereec garaltai batlagdaj baigaa um yagaad gevel shinjlex uxaanii tom neeltuud dandaa l uucel garal geneer damjij xoich uedee oblogdoj xogjij baidag um uuniig xun sudlaliin anterfologiin shinjlex uxaan notoldog um odoo narnii aimgiin shiljilteer delxiid mash tom oorchilolt garax bolno uund Mongolchuudiin ami amidral mash ix zoxitsoj baigaa shuu

0  |  0
arvin(202.55.180.8) 2016 оны 10 сарын 06

manai ulc im xiimel daguuliig olniig xoorgox baix Orociin aldart cancar sudlaliig undeclegch Tsiolkovckii Mongol garaltai xun baican gedeg tegexeer cancar sudlaliin fuujing anx Mongol garaltai Oroc xun zoxion buuteecen tuuxtei

0  |  0
Top