Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японд айлчилна

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 10

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 12-15-ны өдрүүдэд Японд албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Японы Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийхийн зэрэгцээ Монгол, Японы Стратегийн түншлэлийн агуулга, чиглэлүүдийг тохиролцох юм байна. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ, Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима нарт бараалхах ажээ. Түүнчлэн “Монгол, Японы Худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-д оролцож, Монголын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, хамтын ажиллагааны боломжуудын талаар Японы хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад танилцуулж, санал солилцох юм байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top