Н.Батбаяр, Н.Мөнхбат нарын ДЭЭЛЭЭ НӨМРӨХ цаг айсуй юу

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 12

“Чингис”, “Самурай” бондын мөнгөнөөс хамгийн их хулгайлж, тансагласан этгээд гэвэл Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат нар хэмээн тухайн үед хэвлэлүүд олонтаа онцолж байсан.

Тэгвэл өнгөрөгч орой Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэж, 23:30 цагийн үед гэрээс нь баривчилж ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.

Түүнийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл, 150.3, 265.2-т зааснаар буюу албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг завшин, үрэгдүүлсэн болоод бусдын эд хөрөнгийг болгоомжгүйгээр үрэгдүүлсэн, онц их хэмжээний хохирол учруулсан гэж хуулийнхан үзэж, ийнхүү цагдан хорьсон байна. Түүнчлэн "Чингис", "Самурай" бондын олголт, зарцуулалттай холбоотой асуудлаар баривчилжээ.

“Чингис”, “Самурай” бондын мөнгөний зарцуулалтын нууц, хулгай луйвар нь уг хоёр эрхмийн хүчлэлтээр нууцын зэрэглэлд ороод байсан.

2.1 тэрбум ам.доллараар ямар төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн, хэдэн тэрбумыг нь хааш нь зарцуулсан нь тун удахгүй ил болох бололтой.

Засгийн газар “Чингис бонд”-ын зарцуулалтын тайлан дээр хэрхэн ажиллаж, аудитын шалгалтыг хэрхэн гуйвуулж, хулгайн мөнгөө зувчуулах нь өнөөдөртөө хамаагүй ч, хэдэн арван тэрбумыг хулгайлсан хэмээх хардлагын үнэн эсэх нь илрэх нь дамжиггүй биз ээ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Татварын өршөөлийн тухай хуулиар “Чингис”, “Самурай” бонд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс мөнгө хуссан хулгайч нарыг өршөөх гэж байна” хэмээн хэлж байсан удаатай. Тэгвэл бондын мөнгөнөөс идэж уусан гэх дээрх хоёр эрхэм магадгүй өөрсдийнхөө гэмт үйлдлийг нуухын тулд хүч түрж, эрх мэдэл бүхий хүмүүсээр уг хуулийг батлуулахаар улайран зүтгэж байсан ч байж магадгүй.

Н.Батбаяр Эдийн засгийн хөгжлийн сайд болсныхоо дараа өөрийнхөө туслах, зөвлөхөөр ажиллаж байсан Н.Мөнхбатыг “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирлаар томилуулсан.

Өөрөөр хэлбэл, Н.Батбаяр “Чингис бонд”-ыг оруулан ирж, улмаар уг мөнгийг захиран зарцуулах эрхтэй “Хөгжлийн банк”-нд өөрийн үнэн ч албат болох Н.Мөнхбатыг томилсон гэсэн үг.

Ингээд “Чингис бонд”-ын 1.5 тэрбум, “Самурай бонд”-ын 600 сая ам.доллар, “Кредит Свисс” банкнаас 300 сая ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 162 сая ам.долларын зээлийг тухайн үед тус банк авсан байдаг.

Бондын эргэн төлөлт 2017 оноос төлөгдөхөөр цаг нь тулчихаад байгаа энэ үед УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос “Хөгжлийн банк”-ны үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулагдаж, Аудитын ерөнхий газраас шалгалт явуулж дүгнэлтийг нь УИХ-д танилцуулжээ.

Гэтэл аудитын шалгалтаар Н.Мөнхбатын толгойлж байсан “Хөгжлийн банк” хангалтгүй үзүүлэлттэй гарч төсвийн мөнгийг хэтрүүлсэн гэх дүгнэлтийг гаргасан байна.

Төсвөөс гадуур зарцуулагдсан “Чингис”, “Самурай” бондуудын хөрөнгө 20-иод тэрбумаар хаашаа ч юм алга болж. Нүдэнд өртөхөөр хийсэн ажил нь аймгуудыг Улаанбаатартай холбосон авто зам, өргөн уулзварууд. Н.Батбаяр сайд байх хугацаандаа 33 уулзвар, 122 км хурдны зам барих ёстой гэж “Чингис бонд”-ын хөрөнгөөс 200 сая ам.доллар “Гудамж” төсөлд гаргаж өгсөн.

Товчхондоо энэ бүх хулгай, луйврын зохион байгуулагч, голлон тоглогч нь Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр гэсэн үг.

Тиймээс ч түүнийг М.Мөнхбатыгаа чирээд “Нүүрс” гэх тодотголтой Л.Гансүхийн араас дээлээ нөмрөх хамгийн магадлал өндөртэй хүн гэж хуулийнхан хүртэл үзэж, хуулийн төсөл гараад байсан. Харин тэрхүү хуулийг гаргахгүйн төлөөх дажин өнөөдөр Төрийн ордон, Засгийн газрын хэмжээнд өрнөж буй.

Б.Учрал

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(150.129.141.133) 2016 оны 10 сарын 15

Hen heden dollar avsan yum be... ner kompany jagsaalt ni haa baina.

0  |  0
Элбэг(103.9.90.130) 2016 оны 10 сарын 13

Зайран Батбаяр ч яахав дээд тэнгэртэйгээ ярьж хөөрч байгаад амиа аргалах байх. Харин энэ залуу даргын хонго их долоосныхоо горыг амсах нь дээ. Одоо яая гэхэв. Үйлийн үр гэдэг байхаа. Залуучуудаа мөнгө цагаан нүд улаан шүү сургамж аваарай

0  |  0
2016(150.129.142.27) 2016 оны 10 сарын 12

:-t :-h :-t :-bd :-q

0  |  0
Top