МЭДЭГДЭЛ: Би хүүгээ МОНГОЛБАНКИНД очиход нь ямар нэг байдлаар НӨЛӨӨЛӨӨГҮЙ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 12

Ардчилсан намын гишүүн О.Магнай 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулахдаа Улсын Их Хурлын дарга М.Энхболд миний биеийг “ах дүү, амраг садны 20 хүнээ төрийн өндөр албан тушаалд томилсон” гэх ор үндэслэлгүй гүтгэлэг тараалаа.

Монгол Улсын Их Хурлын тухай болон бусад хууль тогтоомжид зааснаар УИХ-ын дарга нь Монголбанкны ерөнхийлөгч, Үндэсний статистикийн хорооны дарга, Үндэсний аудитын газрын ерөнхий аудитор, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн нийт 8 албан тушаалтныг томилуулахаар санал гаргадаг бөгөөд тэдгээрийг УИХ-аар хэлэлцэн томилдог.

Монгол Ардын Намын дүрмийн хүрээнд улс төрийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн хүмүүсийг намын бүх шатны нэгж, байгууллага болон Удирдах зөвлөлөөр хэлэлцэх үед Намын даргын хувьд миний бие саналаа илэрхийлэх, зөвшилцөх эрх, үүрэгтэй. Ингэхдээ тухайн хүний мэргэжил, боловсрол, туршлага, чадварыг нэн тэргүүний шаардлага болгодог. 

Өөрөөр миний бие өөрийн ах дүү, амраг садны хүнийг төрийн албан тушаалд санал болгосон, албан тушаалаараа шахалт үзүүлж томилуулсан зүйл байхгүй болно. Хүү Э.Анарын хувьд Монголбанкинд ...... жил ажиллаж байгаа, банк санхүүгийн чиглэлээр Япон улс, АНУ-ын Колумбийн их сургуулийг төгссөн, мэргэжлийн хүн. Одоогийн хашиж буй албан тушаалд очиход нь би ямар нэг байдлаар нөлөөлөөгүй, боловсрол, мэдлэг, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулж, эрмэлзэл тэмүүлэлтэй монгол залуусын нэгэн адил өсөн дэвжиж яваад нь эцэг хүний хувьд талархалтай ханддаг.

Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны сүүлийн долоо хоног эхэлсэнтэй холбоотойгоор Ардчилсан нам, түүний зарим гишүүдээс Монгол Ардын Нам, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг илтэд харлуулах, бодлого шийдвэрийг мушгин тайлбарлах нь хэрээс хэтэрч байгаад харамсаж байна. 

Иймд бодит үнэнд нийцэхгүй худал мэдээлэл тарааж, Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гүтгэлгээ таслан зогсоохыг Ардчилсан нам, түүний гишүүд, тухайлан О.Магнай танаас шаардаж байна. 
Сонгууль дуусна. Амьдрал цааш үргэлжилнэ. Улс орны амьдралын хүнд төвөгтэй нөхцөл байдлыг гарз хохирол багатай даван туулах, гарцаагүй шаардлагатай шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжүүлэх, иргэдийнхээ амьдрал ахуйг өөд татахын төлөө улс төрийн хүчнүүд хамтран зүтгэх нь хоосон цуурхал, мушгин гуйвуулалт, харлуулалт гүтгэлгээс илүү чухал байгааг Та бүхэн ухааран ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА 
МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

 

Сэтгэгдэл ( 32 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(27.123.214.81) 2016 оны 10 сарын 15

Харагдаач... Энхболдоос бусад нь юм ойлгодоггүй мал уу. Улаан цайм телевизороор Сандуй гэдэг нь намын нууц алдагдсан байна гэж яричихаад дараа нь эвлүүлэг болсон гэдэг шиг бас л мал аж ахуй нуудаа гэх гэж байна уу даа ... Бас арай ч байна шүү

0  |  0
byamba(202.126.89.199) 2016 оны 10 сарын 13

magnaigiin unen shuu dee.

0  |  0
zochin(150.129.142.66) 2016 оны 10 сарын 13

Bitgii hutsaj bai shaaraa

0  |  0
Зочин(43.242.241.86) 2016 оны 10 сарын 13

Энэ нэг балиар амьтан дандаа ах дүү хамаатан садан үр хүүхдээ албан тушаал дээр тавьсан үнэн ш дээ. Харах царайны муухай зэвүү новш.

0  |  0
z(24.136.29.170) 2016 оны 10 сарын 13

Shaa

0  |  0
хүн(202.9.41.149) 2016 оны 10 сарын 12

Энэ Мия. Энхболд арай дэндэж байнааа.

0  |  0
zochin(93.232.70.97) 2016 оны 10 сарын 12

tegvel huugee ehleed oron nutagt ajiluulj bgaad ajilijn garaag n ehluulehgui yasan jum. Hezee zavandaa tijm hurdan alban tushaal devshdeg huu ve. Minij tanil 15 jil bankand ajillaj bn, heveeree l bn.

0  |  0
Gerel(139.5.219.12) 2016 оны 10 сарын 12

Medleg bolovsrol ezemshsen bol henii ch huuhed ajillahad bolohgui zuil baihgui gej bodoj bna. Hunii huuhed , ternii ah duu geed baih zohimjgui Jasrain guain huuhduud mash undur bolovsroltoi getel medleg bolovsrolooroo ajild ochson Mongol turd amid seruun baihdaa ih zuil hiisen getel ner n oruulsan haragdsan . Haramsaltai Bi ternii huuhed geed ajilgui bh uu arai l dendlee .Neg negnee dairahaasaa umnu neg bodooroi Hun bur ajillaj amidral medleg ezemshsen bga Ter mergejleeree ajillah estoi baimaar Mongol hun hugjil ruu temuulehed saad bolj bga n yu be gevel uursdiigee hugjuuleerei uhaaruulaarai

0  |  0
Dolgor(93.29.246.80) 2016 оны 10 сарын 12

Hen itgeh ve.

0  |  0
Жжж(202.21.106.108) 2016 оны 10 сарын 12

Та хүүгээсээ намдаа хандивлах мөнгөө өгсөн юм уу даа нөгөө 60 тэрбумыг бүрдүүлсэн үү

0  |  0
Жааяа(73.93.147.126) 2016 оны 10 сарын 12

Энхболдын энэ үгэнд итгэх хүн байна уу

0  |  0
ZOCHIN(202.179.25.245) 2016 оны 10 сарын 12

nULUULUUGYI YUM BOL UMNU NI ENE AJILD TABICHIHGYI YASANYUM MUUHAI NYD GARGACHIHAAD HEL AMNAAS UURIIGUU TSEVERHEN AVRAH YUMAA ENE BOL BAINGA

0  |  0
Монгол(150.129.141.84) 2016 оны 10 сарын 12

Улс монголтой минь , хуухэд, хогшидтэй холбоотой асуудлууд зондоо байна.Дуугарч угээ хэлэх болов уу гэж их л чих тавих юм таг чиг сураг байхгуй гэтэл дуу гардаг л юм байна. Монгол орших уу эс орших уу

0  |  0
Монгол(150.129.141.84) 2016 оны 10 сарын 12

Болио Миеэ.Энхболдоо ард тумэн тэнэг биш яасан их сандарч мэдэгдэл хийж байна аа, яасан унэнд дургуй хун бэ. Одоо бараг л нэг албан газарт цэвэрлэгч ажилд ороход дээрээс томилдог боллоо. Дарга нарыг томилчихоод дараад нь тэр хундээ зориулж сонгон шалгаруулалт явуулж жужиг тоглохоо болчих л доо.Мэргэжил эзэмшээд ажиллах хэрхэг алга. Нэг том танилтай байхад болдог арай ч дэ. Амлалтаасаа ухарсан хуухэд , хогшидоо гомдоосон муу тэнэг. МАН-г сонгосон би юу хийчих вэ.

0  |  0
Kkk. Hen itgeh ve?(103.26.194.217) 2016 оны 10 сарын 12

Hudlaa

0  |  0
zochin(116.44.154.116) 2016 оны 10 сарын 12

an iig bihad ene hunii huuhed bitugai mongolchuud bugdeereee ajilgui amidralgui odooch balagiin uurch bina MONGOLCHUUD uhaantai uchiraas MAN iig songoson dorhi jingeruud buu ulin huts MONGOLCHUUD delhiin hamgiin uhaantai humuus

0  |  0
zochin(116.44.154.116) 2016 оны 10 сарын 12

MAN geheer Mongolchuud l bigaa bizdee oorsdoo oorsdiigoo huleen zovshoorohgui bol sonohiin tsondon mongolchuudad durgui gadniihan geheer an aas oor yu bidagiin edneer tolgoigoo baruilah tusmaa zovlongiin tuilruu yvana gedegee uhaartsgaa

0  |  0
zochin(116.44.154.116) 2016 оны 10 сарын 12

an iin gutgeleg doromjlol helmegduulel hulgai luivar ataarhal horsol zanal 25 jil herees heterch bigaa shuudee aniin anarhizm ene heveer urgeljilbel mongol ulam l haranhui d jivene hamgiin horlontoi n uuniig sanaatai yvuuldagt bigaa yum aa bas dahin ser ard tumen gedeg aniin gar hol bish shuu dorhi durakuud MI Enhbold bolMONGOL hun MONGOL hun MONGOL hundee l itgene

0  |  0
Иргэн(122.201.22.147) 2016 оны 10 сарын 12

ЮУ ВЭ.? МОНГОЛЧУУДЫГ ТЭНЭГ ГЭЖ БОДОО ЮУ. МИ.ЭБО ТА БҮҮ ТЭНЭГТЭЭ Ч , ТАНД ДОЛИГНОГЧДЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЮУ.

0  |  0
зочин(103.9.90.130) 2016 оны 10 сарын 12

ард түмнийг дэндүү басамжилж байна арай ч дээ

0  |  0
bb(150.129.143.145) 2016 оны 10 сарын 12

bitgii mal huurch baigaa shig aashlaad baigaarai,turuunii haan yasan bilee.uuruu tiim bolohgui geh gazargui sh de,,,

0  |  0
зочин(103.9.90.130) 2016 оны 10 сарын 12

эргүү тэнэг дагзнууд л наадах үгэнд чинь итгэх байх даа

0  |  0
зочин(202.9.40.233) 2016 оны 10 сарын 12

Энэ нехер яасан ханадаггуй юм бэ одоо бас хуухэд нь ард тумний толгой дээр суух ёстой юмуу хувиараа бизнес эрхэлээд татвараараа улсаа авч яваа олон сайхан залуучууд байна ш дээ эх нь хээр алаг бол гэдэг шиг энхболдын хуу бас аав шигээ татвар телегчидийн менгийг зулгааж амьдрах ёстой юу

0  |  0
luvsan(103.57.95.25) 2016 оны 10 сарын 12

Enhboldoo chi boliochee!mongolchuud haralgan bish shuu!oron nutgin songuulid tanai nam luivar hiihgui bol yalagdana!

0  |  0
Hater(103.57.94.77) 2016 оны 10 сарын 12

Mongoliin hemjeelshgui erht haan shig l zagnaj bgam da, Enhbold. Enhbayariin ataas oroh vii dee, oimsoo gozgonuulaad.

0  |  0
Irgen(122.201.23.201) 2016 оны 10 сарын 12

Hen itgehiin naad medegdeld chini, helsen ni l Magnai bolohoos buh hun ene zasgiin gazriin tomilgoond durgui hurch bna.Yahaaraa zaaval ta nariin ur huuhed ah duus turiin sentiid ochij suudag ardiin huuhed suuj boldoggui uym.Ta nar nuluulj bgaa bolood l ta nariin ur huuhed ah duu near turd orj irj bgaa shdee yag unendee Bitgii hudlaa shoud.

0  |  0
Mangaa(202.9.42.101) 2016 оны 10 сарын 12

Ene bas huutei, ter bas zaaval mongol bankand ajillah yostoi! Ain. Nugu aimaar havagnasan ohin n bas ner devshinee. Ed nar odoo mongoliin yu nar yum be? Hanaj tsaddaggui mangasnuud uu!!!

0  |  0
Zochin(77.56.209.191) 2016 оны 10 сарын 12

Medeej sh de bi tegseen gej unenee huleeh guon lavtai. Ene heden darga nar hudal tailbar tavij jujigeldeg moda garch. Tegeed l ard tumneer togolood suudag. Ard irgedn ch nomhon gej jigteihen .

0  |  0
Enkhee(202.9.41.252) 2016 оны 10 сарын 12

Ta nuluulj yamarch ajliin turshlagahui huugee darga bolgoson ni unen sh tee

0  |  0
иргэн(43.228.129.78) 2016 оны 10 сарын 12

хүн итгэх үү? АН засагт байхад танай хүү яагаад энэ ажилд ороогүй вэ? Энхболд шууд өөрөө нөлөөлөөгүй ч гэсэн нам албан тушаал нь нөлөөлсөн л байж таарна шд сонгуулын өмнө яваад байсан бичлэг санаанд орж байна.

0  |  0
Top