Эмэгтэйчүүдэд хориглодог байсан түүхэн дэх “утгагүй” зүйлс

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 12

Хүйсийн тэгш эрхийн тухай өнөө ч яригдсаар байдаг. Жендерийн тухай асуудал нь эрчүүдтэй ана мана үзэлцэнэ гэдэг ойлголт ерөөс биш агаад эрчүүдийн нэгэн адилаар сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх, нийгэмд адил эрх эдлэх хэмээн тодорхойлдог.

 

Түүх сөхвөөс бүсгүйчүүдийг олон зүйл дээр хориглодог байсан гэдгийг одоо үед тэр бүр санаад байдаггүй нь харамсалтай. Эмэгтэйчүүд ямар их хавчлага дор өнөөгийн эрх чөлөөтэй золгосон талаар таван баримтыг хүргэж байна.

 

 

  1. Банк санхүү

 

1978 онд батлагдсан зээлийн тэгш боломжийн тухай хууль гарахаас өмнө эмэгтэйчүүд нөхөр эсвэл хамаатны эрэгтэй хүнийхээ зөвшөөрлөөр банкинд данс нээлгэх эрхтэй байжээ.

 

 

  1. Жирэмслэлтээс хамгаалах эм

 

Жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл хэрэглэхийг 1960 онд зөвшөөрсөн байдаг аж. Гэсэн хэдий  ч  тус эмийг хуулиар хориглодог мужууд АНУ-д өнөө  ч бий.

 

 

  1. Боловсрол эзэмших

 

1977 оныг хүртэл Харвардын их сургууль эмэгтэй оюутны элсэх өргөдлийг хүлээн авдаггүй байж. Харин Йель болон Принстоны их сургуулиуд арай наахна буюу 1969 оноос анхны эмэгтэй оюутныг элсүүлдэг болжээ.

 

 

  1. Бостоны марафон гүйлт

 

1972 оноос өмнө алдартай Бостоны марафон гүйлтийн тэмцээнд зөвхөн эрэгтэй тамирчид оролцдог байсан.

 

 

  1. Сансарт нисэх

 

АНУ-ын хамгийн анхны сансрын эмэгтэй нисгэгч Салли Райдыг НАСА анх 1978 онд хүлээн зөвшөөрсөн байдаг. 61 насандаа Саллиг нас барахад ерөнхийлөгч Барак Обама үндэсний баатар хэмээн тодорхойлж байлаа. Тэрбээр 1983 онд 32 настайдаа анх сансарт нисч байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top