Хятадын бизнесмэнүүд Сибирь бүсгүйчүүдэд ”унаж байна”

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 13

Ашиг орлого, хангамж сайтай хятад эрчүүд заяаны ханийн эрэлд Сибирийг зорихдоо мөнгөндөө гар татахгүй байгаа талаар Их Британийн сэтгүүлчид мэдэгдсэн байна. Тэдний өгүүлснээр, хятад баячуудын эх оронд нь эмэгтэйчүүдийн хомсдол үүсээд байгаатай холбоотой гэжээ.

 

Иймэрхүү чиглэлийн аялалд оролцогсод орос бүсгүйчүүд тэдэнд яагаад сэтгэл татам санагддаг тухай ярьцгаасан байна. Учир нь Сибирийн унаган бүсгүйчүүд маш тайван дөлгөөн, сайхан инээмсэглэдэг, эрчүүдтэй хэзээ ч тэмцэлдээд байдаггүй гэнэ.

 

Түүнээс гадна, Сибирь бүсгүйчүүд гоё цэнхэр нүд, өнгөлөг цайвар арьстай байдаг нь хятад эрчүүдэд жигтэйхэн ихээр таалагдаж байгаа аж.

 

Британийн Daily Mail-д бичсэнээр бол, Сибирийн 35-аас доош насны бараг бүх л бүсгүйчүүд хятад баян сүйт залуутай уулзаж учрах ихээхэн хүсэлтэй байгаа гэжээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Polpol(122.201.22.100) 2016 оны 10 сарын 13

Za daa, oros emegteichuud hyamdhan doo tegeed

0  |  0
Top