Сонгогчдын ирц НИЙСЛЭЛД 12.9 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 19

Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа өнөөдөр 07.00 цагаас орон даяар эхэллээ.  Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдоно.

Нийслэлийн сонгуулийн хорооноос сонгуулийн ирцийн талаарх анхны мэдээллийг өглөө. Нийслэлийн есөн дүүргийн хэсгийн хороодоос ирүүлсэн мэдээг  нэгтгэвэл 11 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт сонгогчдын 12.9 хувь нь саналаа өгсөн байна. Энэ нь хангалтгүй үзүүлэлт учир иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг Нийслэлийн сонгуулийн хорооноос уриаллаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2016(150.129.143.78) 2025 оны 03 сарын 13

:-t %-( :-h

1  |  0
Top