Далайн түвшнийг аль далайгаас хэмждэг вэ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 20

Хот суурин газрын өндөрлөгийг тогтоохдоо “Далайн түвшнөөс дээш” гэж тэмдэглэдгийг уншигч та мэднэ биз. Жишээ нь, нийслэл Улаанбаатар хот 1350 метрт оршдог гэдэг шүү дээ. Тэгвэл эхлэл цэг болгож аваад байгаа тэр далай нь аль далай юм бол гэж бодож үзсэн үү. “Дэлхийн далай бүгд нэг түвшинд байдаг юм чинь адилхан” гэж бодуузай. Улс болгон өндөрлөг газраа тогтоохдоо эхлэл цэгийг аль ойр байгаа далайгаас авдаг. Гэхдээ далайн түвшин байнга нэг хэмжээнд байдаггүй учир хамгийн тогтмол байх үеийнх нь хэмжээг авдаг ажээ. Тухайлбал, ОХУ болон ТУХН-ы орнууд Балтийн тэнгисийн Кронштадт орчмын 1825-1839 оны түвшинг “0” цэг болгодог бол Их Британи Ньюлин хотын харалдаа Ла Маншийн хоолойн 1915, 1921 оны түвшнөөс тооцдог аж. Харин Европын бусад улс болон Африкийн орнууд Марселийн эргийн 1885-1897 оны түвшнөөс өндөрлөг газраа тооцож тогтоодог байна. Эндхийн усны түвшин сүүлийн 130 жилийн хугацаанд 16 см-ээр нэмэгджээ.    

 

С.Алдар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.83) 2023 оны 04 сарын 12

Тэгээд улаанбаатар аль далайгаас түвшинээ тодорхойлдогоо хэлээч ээ. Өөр юм яриад явчихын.

2  |  1
Top