ОХУ-ын Березовский хотын засаг дарга Аман Тулеев илүүдэл жингээ хассан оршин суугчаа шагнах санааг гаргажээ. Тэрээр “Хүч чармайлт гарган, өөрийгөө болон бусдыг гайхшруулж илүүдэл жингээ хасч чадсан хүнд бэлэг болгон нүүрс олгоно” гэж амлажээ. Үүнийг сонссон Елена Сальников эхлээд итгээгүй боловч, хичээгээд үзэхээр шийдсэн байна. 43 настай сувилагч бүсгүй Елена зунаас хойш 30 килограмм хасч чадсанаар шагнал болгон бүс нутгийн эрх барих байгууллагаас таван тонн нүүрс олгожээ.
С.Алдар
Сэтгэгдэл ( 0 )