Б.БОРХҮҮ: “МОНГОЛ ТУЛГАТНЫ 100 ЭРХЭМ” НЭВТРҮҮЛЭГ П.АНУЖИН, Б.БААТАРААС БОЛЖ ЗОГСОХ ЁСГҮЙ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 25

“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг тойрсон шуугиан өрнөсөөр байгаа билээ. Хөтлөгч П.Анужинг топ модель Э.Одгэрэлээр солих боллоо гэсэн мэдээлэл хэсэгтээ гарсан. Тэгвэл тус нэвтрүүлэг цаашид үргэлжлэн хийгдэх эсэх нь олон нийтийн анхаарлыг гойд татаж байгаа юм. Ингээд энэ талаар ярьсан Б.Борхүүгийн яриаг хүргэж байна. Тэрээр “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн найруулагчаар ажилладаг юм.


 

 

-“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн та хамгийн бодитой тайлбар өгч чадах хүн. Энэ нэвтрүүлэг үргэлжилж гарах уу?

-“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг бол Монголын ард түмэнд их өндрөөр үнэлэгдсэн, хүрч чадсан нэвтрүүлэг. Ер нь “Монгол тулгатны 100 эрхэм” гэдэг гэрэлтэй сайхан нэвтрүүлэг. Цогт тайж киног одоо хүртэл үзээд л суудаг биз дээ. Түүнтэй адил Монголд үлдэх нэг л гоё өнгө, нэг тод өнгө үргэлжилж гарах ёстой, гарах ч болно.

-Хөтлөгч нь больсон учраас “Монгол тулгатны зуун эрхэм” гэх энэ төсөл ингэсгээд зогсож байна гэж харах хүмүүс байгаа. Тиймд хөтлөгч нь солигдоно гэсэн үг үү?

 -Энэ нэвтрүүлэг Б.Лхагвасүрэн, Б.Баатар, П.Анужин, Б.Борхүү нараар дуусах учиртай эд биш шүү дээ. Эд мөнхийн юм биш ээ. Харин нэвтрүүлэг бол мөнхийн байх ёстой. Нэвтрүүлэг ганц Анужин, эсвэл Баатараас болж зогсох ёсгүй биз дээ. Хөтлөгч нь, найруулагч нь хэн байхаас хамаарахгүйгээр энэ нэвтрүүлэг үргэлжлэх ёстой. Амьдрах ёстой.

-Цаашдаа энэ нэвтрүүлэг арилжааны хэлбэр рүүгээ орох болов уу?

 -Бид аль болох тийм болгочихгүй юмсан гэж хичээдэг юм. Захиалгат нэвтрүүлэг шиг болчихно. Түүх түүхээрээ үлдээсэй л гэж боддог. Түүнээс үүнийг мөнгөөр зараад, бизнес болгоод явбал утгаа алдана. Ёс суртахуунгүй болно.

-Нөгөө талаар нэвтрүүлгийг хийхэд маш их зардал гарч байгаа нь мэдээж. Гэтэл ямар учиртай мөнгөөр бүтээд байна гэдгийг үзэгчид мэддэггүй учраас хариулт хайдаг?  

 -Үүнийг хүмүүс харин мэддэггүй юм. “Херо энтертайнмент” студи өөрийн гэсэн нөөц бололцоотой. Техник, боловсон хүчний нөөц бий. Түүнийгээ ашигладаг. Бид нэвтрүүлгээ хийхдээ хувь хүнээс нэг ч удаа мөнгө авч байгаагүй. Тэр тусмаа оролцогчдоосоо.

-Бүх санхүүжилт, зардлыг “Херо энтертайнмент” студи л хариуцдаг гэсэн үг үү?

 -Тийм шд. Бид өөрөө өөрсдийнхөө бололцоогоор л явдаг. Реклам клип хийнэ. Тэдгээрээс олсон орлогоосоо илүүчлэх байдлаар болгоод л явдаг даа.

-Зураглаач, техникийн ажилтнууд студиэсээ цалинждаг юм байж. Тэгвэл хөтлөгч нар тусгайлсан цалин авдаг юм болов уу?

 -Тийм юм байхгүй ээ. Би гэхдээ мэдэхгүй байна. Уран бүтээл тал дээр нь л оролцдог. Санхүү мөнгөний асуудалд би оролцдоггүй, оролцохыг ч хүсдэггүй.

-Нэвтрүүлгийг мөнгөтэй холбож их харддаг. Үнэхээр нэг ч удаа оролцогчоосоо мөнгө авч байгаагүй гэж үү?

 -Нэвтрүүлэг анх гарахад л энэ тухай ярьдаг, харддаг байсан л даа. Б.Лхагвасүрэн гуай сохор зоос ч авдаггүй гэдгийг хэлсэн. Энэ үнэн. Жишээ нь би чамаас асууя. Хамгийн анх Норовсамбуу гуай орсон. Энэ хүн мөнгө өгч, нэвтрүүлэгт орно гэж үү. Ичинхорлоо гуай орсон. Мөнгө өгч чадах уу. Бөхийн Бааст гуай өгч чадах уу. С.Галсан, Г.Хайдав гуай өгч чадах уу...

-Таныг дуучин Б.Амархүүгийн аав гэдгийг монголчууд мэднэ. Тэр утгаараа энэ нэвтрүүлэгт хүүгээ оруулах санаа байдаг уу?

 -Бид уул босгож байгаа гэж боддог. Чулуу бүхнийг нэг нэгээр нь болгоомжтой зөөх ёстой. Тэгэхгүй бол уулын оройд хүргээгүй байхдаа алдчихвал чулуу буцаад өнхөрчихдөг байхгүй юу. Тиймээс их нандин, их болгоомжтой өгсөх хэрэгтэй. Миний хүү Монголын соёл урлагийг ОХУ-д өндөрт гаргасаан. Гэхдээ Борхүү найруулагч энэ нэвтрүүлгийг хийлцдэг болохоор хүүгээ мундаг гээд оруулчихаж гээд л ярина шүү дээ. Ингэж ярьвал нэвтрүүлгийн маань нандин байдал сэвтэнэ. Тиймд нэвтрүүлгээ бодож, Баатар, Анужин, Лхагвасүрэн гуай, бусад хамт олноо бодож ажиллах ёстой юм. Тиймд давуу талаа ашиглах ийм эрх байхгүй.

-Гэхдээ “Монгол тулгатны зуун эрхэм”-д залуу хүн орж болохгүй гэсэн юм байхгүй биз дээ?

 -Нэвтрүүлгийн багийнханд нэг ийм бодол бий. Настай дээр гарч яваа мундаг хүмүүсээ мөнх бусыг үзүүлчихээс нь өмнө бичлэгийг нь хийгээд, хойч үедээ үлдээчих юмсан гэсэн. Мундаг залуус зөндөө л байгаа. Гэхдээ тэдэнд түүх бага, хугацаа их байна. Сайхан хүмүүсээ мөнх бусыг үзэхээс нь өмнө үр ач болоод энэ эрин үеийн залуучуудад мэдүүлж байгаа нь бидний бахархал. Байгаа дээр нь хүмүүсээ эрхэм дээдээр авч үлдэнэ гэдэг олз шүү дээ. Маш том олз.

 

Д.Ирээдүй

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
buren.(150.129.140.100) 2016 оны 10 сарын 26

heleh yum 2 shirheg bn.Anujin ene hunii tuhai medehgui geed ih gaihaj yaria ugsun baisan.2rt tanai huu Amarhuu ene zun negen shound oroltsood ilt davuu bur tasarhai turuulj baisan ch 2-r bair ezelsen.uund olon hun egduutssen.ene talaar ta buhen yagaad chiv chimeegui baidag yum be.

0  |  0
Зочин(202.179.26.42) 2016 оны 10 сарын 26

Стивен Сигал ч билүү нэг нөхөр чинь ингэхэд ямар үндэстэн болж таарваа.

0  |  0
иргэн(202.70.34.38) 2016 оны 10 сарын 26

Танай хүү Амархүү монголд юу хийсэн болоод монгол тулгатанд орох бол уу Монголд мундаг ахмадууд бас дээр нь гадаад байгаа мундаг залуучууд байна шүү дээ Чам шиг сагсуу мэдэхгүй л дээ

0  |  0
hun (124.158.92.31) 2016 оны 10 сарын 26

Hairul emchiig yagaad oruuldaggui um be bi emchluulsen hun n baina mongol bish geed tegdeg baihaa tiim uu

0  |  0
uzegch(124.158.92.31) 2016 оны 10 сарын 26

zaaval cever cusnii borjigin hunee oruuldag um uu busad humuusiig oruuldaggui chin ymar uchirtai um be

0  |  0
unshigch(103.212.118.68) 2016 оны 10 сарын 25

Erhem sain humuusee shigshij oruulah,uran buteel bolohoor munhud uldeheer hiih heregtei.Ene tsagtaa gaigui saihan buteeld tootsogdoj bn.Amjilt.

0  |  0
4(103.229.123.176) 2016 оны 10 сарын 25

Xeterxiii tuilshirsan xend ch xereggyi yzel surtaljsan neg talig barij magtan duulsan nevtryylgiig bolison ni deer

0  |  0
Sonom(122.201.31.148) 2016 оны 10 сарын 25

Hurelsuh gej luivarchin, kazinochin ortson l umda, ter yaj orson baihav

0  |  0
zochin(59.153.87.165) 2016 оны 10 сарын 25

Mongol tulgtan nevtruulegt haa hamaagui nuhduud baisan shuu J: U Hurelsuh mongolchuud bidnii baharhan duuraih hun gejuu yostoi Nohoil bn

0  |  0
Нямаа(202.21.106.130) 2016 оны 10 сарын 25

Зөв

0  |  0
Top