Хэвтэж буй нүцгэн бүсгүй 170.4 сая долларын үнэ хүрлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 25

Италийн зураач Амадео Модильянигийн 1918 онд бүтээсэн “Хэвтэж буй нүцгэн бүсгүй” хэмээх зураг даваа гарагийн орой “Кристис” дуудлага худалдаагаар 170.4 сая ам.доллараар зарагджээ. Ингэснээр хамгийн өндөр үнэ хүрсэн уран зургийн жагсаалтад хоёрдугаарт бичигдэх болсон байна. Пабло Пикассогийн 1955 онд зурсан “О хувилбар” хэмээх бүтээл энэ оны тавдугаар сард 179.4 сая ам.доллараар зарагдаж дээд амжилт тогтоож байжээ. Фрэнсис Бэконы ” Люсьена Фрейдийн гурван хөрөг” 142.4 сая ам.долларын үнэ хүрч, гуравдугаарт бичигддэг байна. 

Энэ өдөр А.Модильянигийн зургаас гадна америк зураач Рой Лихтенштейний “Сувилагчид” хэмээх бүтээл 95.4 сая ам.доллараар зарагджээ. Үзэсгэлэнд Пабло Пикассо, Альберто Жакометти зэрэг суутнуудын 34 бүтээл тавигдсанаас зохион байгуулагчид 491.4 сая ам.долларын орлого олсон байна.  

С.Алдар

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zocin(180.235.176.213) 2016 оны 11 сарын 01

teneg ene hsaldan uy ni goe gej medrel muut teriig zuraad ab

0  |  0
gunj(109.8.215.166) 2016 оны 10 сарын 26

ene delhiin zarim negen humuus galzuurch exelj baina

0  |  0
зочин(202.9.41.61) 2016 оны 10 сарын 26

нэг муу зургийг 170 сая доллараар худалдаж авч байдаг солиотой юм. 100 долларын үнэ хүрэхээргүй зураг байна.

0  |  0
Top