Өсвөр үеийнхэнд үлгэр болж буй хар арьст модель охин

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 26

19 настай Хоудиа Диоп олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өсч яваа шилдэг залуу загвар өмсөгч. Тэрбээр өдгөө загварын нийслэл Парис хотод загвар өмсөгчөөр ажиллаж амьдарч байгаа билээ.

Диопын амьдрал тийм ч дардан байсангүй. Сенегал гаралтай Диоп охин  төрөлхийн хар арьстай бөгөөд гадаад төрхнөөсөө болж дунд сургуульд үргэлж дээрэлхүүлдэг байсан тухайгаа хуваалцсан байдаг. Хүүхдүүд түүнийг элдэв янзаар хэлж, доромжилдог байсан гэнэ.

 

 

Бусдыг гадуурхах дуртай толгой муутай хэсэг хүмүүс нийгмийн аль ч нэгжид байсаар ирсэн. Тэдгээр хүүхдүүд Диопыг “харка, шөнийн охин” зэргээр зөвхөн хар арьстайн улмаас гутаан доромжилдог байж.

 

 

Гэвч төрөлхийн эрч хүчтэй Диоп охин энэ бүх утгагүй доромжлолтой нүүр тулах бүртээ өөрийгөө хайрлах хэрэгтэйг, хүнд дотоод гоо сайхан гэдэг зүйл байх ёстойг ойлгож авчээ.

 

 

Тэрбээр хоёр жилийн өмнөөс л загварын ертөнцөд хөл тавьсан хэдий ч маш амжилттай яваа загвар өмсөгч. Инстаграм хуудсанд нь 253 мянган хүн түүнийг дагаж өөрийгөө ялан дийлж чадсанд нь Диоп охиноор бахархдаг. Нэгэн үед түүний амьдралыг "харлуулж" байсан гялтганасан хар арьс харин мэргэжлийн хүмүүсийн нүдэнд тун өвөрмөц шинэлэг харагдсан юм шүү.

 

 

 

 

Гэвч одоо ч зарим нэг хүн арьс өнгөний үзэл гаргадаг байна. Гэвч Диоп үүнийг мөн өөрийг нь доромжилж байсан хүмүүсийг хэзээ ч анхаарч байгаагүй юм.

 

 

 

 

 

Тэрбээр залуу охидод хандан хүн бүрт л өөрт таалагддаггүй биеийн хэсэг, зан ааш байдаг. Гэлээ гээд түүндээ шаналж бусдын үгээр өөрийгөө гоочилж болохгүй. Өөртөө итгэх итгэлээ хэзээ  ч гээж болохгүй шүү гэж зөвлөсөн юм.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top