Консулын асуудлаарх олон улсын чуулга уулзалт болов

2016 оны 10 сарын 31

БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас Консулын асуудлаарх олон улсын гурав дахь чуулга уулзалтыг Сөүл хотноо 10 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулав.

Чуулга уулзалтанд 33 улс, 19 төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, консулын чиг үүрэг хэрэгжүүлэх талаарх туршлага, консулын салбар дахь хамтын ажиллагааны тогтолцоог бий болгох талаар санал солилцлоо.

Чуулга уулзалтанд Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд оролцсон бөгөөд уулзалтын үеэр “Консулын салбар дахь хамтын ажиллагааны тохиролцоо”-г талууд санал нэгтэйгээр баталсан нь “Консулын харилцааны тухай Венийн конвенц”-ийг 1967 онд баталснаас хойш консулын асуудлаар олон улсын түвшинд байгуулсан анхны баримт бичиг болж буйгаараа онцлог байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top