Ардчилсан нийгмийн жинхэнэ үнэт зүйлийг “таны эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана” гэх зарчмаас харж болно. Ямар ч цаг үед өөрийн эрх ашгийг хэрэгжүүлэхдээ бусдыгаа харгалзан, хүндэтгэлтэй хандаж чадвал асуудал гажуудаад байх учиргүй.
Гэтэл өнөөгийн цаг үед манай улсын улс төрийн амьдрал улс орныхоо эрх ашиг гэхээсээ илүүтэйгээр дан ганц “нам” гэсэн рольтой болчихоод байгаа. Энэ нь эргээд нийгмээ тэрчигээр нь хямралд оруулж байгаа нь харамсалтай.
Намын эрх ашиг улсынхаас дээгүүр байгаа энэ гажуудлын талаар Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн “Аль ч улс орон нэг төртэй, нэг итгэл үнэмшил, нэг замтай байдаг. Гэтэл Монголын нөхцөлд улс төрийн намууд төрийн эрх мэдлийг булаацалдаж, эрх барьсан нь өөрийн дураар аашилдаг болсон нь гажуудал юм. 1990 онд Ардчилсан хувьсгалын үеэр, түүний дараа Үндсэн хууль батлахдаа шийдсэн гол асуудал нь монголчууд олон намын тогтолцоотой байх нь Монголын нийгэмд сонголт бий болгох, хөгжлийн зам мөр, шийдэх асуудлынхаа хувилбаруудыг гаргах бололцоо олгоход чиглэж байсан.
25 жилийн дараа төр маань эргээд намын эрхшээлд орж, нам гэдэг бүлэглэл өөрийгөө төрөөс дээгүүр тавьчихлаа. Энэ нөхцөлд зайлшгүй гажуудал үүсдэг. Тэрийг л бид одоо амсч байна. Монгол Улс Үндсэн хуульдаа төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэж заасан.
Гэтэл одоогийн байдлаар төрийн бүх эрх мэдэл намуудын гарт байна.
Намууд сонгуульд орохдоо төрийн бодлогоо явуулах хөтөлбөр гэж гаргадаг ч олон түмнээс зөвхөн саналыг нь аваад өөрсдөө төрд гарахын төлөө зүтгэж байна. Боловсруулсан бодлого нь Монгол орны нийтлэг эрх ашиг, магадгүй түүхэн хувь заяаны шаардлагад нь тохирохгүй байна. Энэ манай төрийн эмгэнэл.
Төр ард түмний мэдэлд байна гэдэг нь ард түмэн төрөө байгуулж, өөрсдөө төрөө хянах боломжтой байх ёстой. Гэтэл төр ард түмний хяналтаас гарч сонгуулийн дараа олигархиудын гарт ордог замаар явж ирсэн. Одоо цаашлаад мафиоз бүлэглэлийн гарт орох чиг хандлага тодорч эхэллээ.
Энэ нөхцөлд төр маань юу болоод байна вэ гэдгийг монголчууд бүгдээрээ бодох хэрэгтэй. Төр гэдэг нийгмийн амьдралыг зохион байгуулах, чиглүүлэх уураг тархи нь юм шүү дээ. Уураг тархиа бид өнөөдөр ямар байдлаар цэнэглэж байна вэ. Түүнийгээ эргэж харах цаг болсон.” хэмээн хэвлэлд ярьжээ. Хашир туршлагатай улс төрчийн хэлснээр үүнийг эргэж харах цаг үнэхээр болсон.
Д.Тамир
Сэтгэгдэл ( 10 )
odoo ene zunug ybgun yughebde 20 r togtool gargaj ballaj baisan nuhur ach zeegee haraad muruuru amidarbal bolooshde
Маш том газар нутагтаан, НУБ-ын гишуун, арми, цагдаа, тагнуул, татвар, гээд торийн институттай, хуультай, олон улсын эрх зуйгээр хамгаалагдсан, улс хэлбэрийн мафи. Италийн мафи атаархаад омдондоо гоожуулна даа
Одоо ардчилал гэх яриа сонсохоор чихээ дармаар санагдах болжээ
Zunsun uwgun hytsaad bh yumaa
iim yxaanta xun daxij turd garax bolwuu
Ард түмэн үгүй бол төр үгүй, Төр үгүй бол улс үгүй, Улс үгүй бол түмний итгэл үгүй...
kokok (%)