Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж эхэллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 01

Их ялагдлын дараах Ардчилсан намынхан ҮЗХ-ны хурлаараа намын даргаа томилох болоод намын шинэчлэлийнхээ талаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан хэдий ч ҮЗХ-ны хурал нь хоёр ч удаа  товлолсон хугацаандаа хуралдаж чадсангүй өнөөдрийг хүрлээ.  Уг нь өнгөрсөн наймдугаар сарын 25нд  хуралдах ёстой байсан ч ээлжит бус чуулган зарлагдсантай холбогдуулан хойшлогдсон. Тэгвэл  өнгөрөгч есдүгээр сарын 16нд хуралдахаар мөн л товлоод байсан хэдий ч  ҮЗХ–ыг орон нутгийн сонгуулийн дараа хуралдуулах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрч мөн л тодорхой бус хугацаагаар хойшлуулсан. Гэвч энэ бүхэн тэдний  өнгөн хэсгийн л тайлбарууд юм.

Унасан бөх ууртай хойно АН дотроо нэлээдгүй зөрчилдөөнтэй байгаа нь хэн бүхний нүдэнд ил буй. Иймд тэд  арванхоёрдугаар сарын 5-нд болох Их хурлаараа "үзэл баримтлалаа тодруулж, гишүүдээрээ асуудлаа шийдүүлдэг, нээлттэй нам болохоор дүрмээ өөрчлөнө" хэмээн намын  экс дарга нь мэдэгдээд байгаа юм.

Уг нь АН ингэж дуншилгүйгээр ҮЗХ-ны хурлаа даруйхан хуралдуулаад өнгөрсөн сонгуулийн алдаа эндэгдлээ эрүүл ухаанаар тунгаан хэлэлцээд дараа дараагийн ажилдаа шуурхайлан орвол угтаа тус намд ашигтай баймаар.

Гэвч ялагдал хүлээснээсээ хойш сөрөг хүчинтэйгээ жалга довны хэрүүл хийн, хийх гэж буй ажил, хийсэн мэдэгдлийг нь буруушааж эсвэл намын зарим нөхөд нь энд тэнд уулзалт, цуглаан, хөдөлгөөн байгуулаад тун чиг завгүй яваа сурагтай. Өнгөрсөн хугацаанд АН-ын харъяалалтай хэд хэдэн холбоод хурал цуглаан хийж намынхаа шинэчлэлдээ санаа зовнин үзэл бодлоо уралдуулцгаасан байдаг.

Тухайлбал, АН-ын нэр бүхий гишүүд намын шинэчлэлтэй холбоотой санал боловсруулах ажлын хэсгийг  байгуулсан. Цаашлаад Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо нь дэргэдээ МАН-ын “Бид хамтдаа” мөрийн  хөтөлбөрийн биелэлтийг судлах ажлын хэсгийг  хүртэл байгуулж амжсан. Угтаа  өөрсдийнхөө алдаатай үйл хэргийг урьтаж судлах байтал эрх баригч намын ажил руу хошуу дүрэхээр шийдсэн бололтой.

Түүнчлэн  Ардчилсан намыг үүсгэн байгуулагчдын анхдугаар зөвлөгөөн өнгөрөгч есдүгээр сард болсон. Тус зөвлөлгөөнийг “Намаа шинэчлэх” уриан дор зохион байгуулж, нийслэл болоод 21 аймгийн 300 гаруй төлөөлөгч оролцож намаа шинэчлэгдэж, нэг үзэл бодлын дор нэгдэн, эв нэгдэлтэй байж ФРАКЦГҮЙ НАМ болох нь намын жирийн гишүүд дэмжигчид төдийгүй Монголын ард түмний хүлээлт болоод буйг хөндөн ярилцсан байдаг. Ийн ахмад нь хүртэл намдаа санаагаа чилээж өөрчлөлт шинэчлэлтйг хүсэж буй  атал АН-ын удирдлагууд нэгийг бодохгүй байгаа нь даанч харамсалтай.

АН-ынхан нэгдэж чадаагүйн дээр бүлэглэл, фракциуд нь намын даргын төлөөх суудалд тал тал тийш харж  намаа улам л хүчгүй харагдуулж байгаа юм.

Толгойгүй байгаа атлаа л тэдний дундаас ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүмүүс нь ил, далд тодорсоор л байна.  Тухайлбал, АН-ын голлох лидерүүдээс З.Энхболд, Х.Баттулга нар ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй гэх таамаглал байгаа хэдий ч  нөгөө талд намын гишүүдээсээ дэмжлэг авах эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

Мөн  Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд өрсөлдөхөөр хэдийнээ бэлтгэл ажлаа хангаж  эхэлсэн гэх мэдээлэл хүртэл бий. Угтаа АН-ынхан  ҮЗХ-ны хурлаа хийж намын дарга сонгосны дараа бусад асуудлуудаа зэхэж эхлэх сэн дээ.  

АН морь унасан  толгойгүй хүн шиг байсаар байх уу?

                                                                                                                                                                                     Б.Алтжин

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэрэн(103.57.92.195) 2016 оны 11 сарын 02

З.Энхболд,Баттулга хоёр л гэж бүү ярьцгаа.Намаа бүрэн ялагдуулж шавар шавхайд хутгачихаад ямар нүүрээрээ тэр пизданууд нэр дэвшихий. Харин Алтанхуяг бүтээн байгуулалт хийсэн, намаа сонгуулийн бүх шатанд ялуулан, хэлмэгдсэн, зүүн аймгийн хүргэн,баруун аймгийн хүү төвийн районд асар их бүтээн байгуулалт босгосон гэднээрээ илүү варианттай. Батүүл УБ-аас өөр газар ялаг магадлал маш бага 40 мянгат, битлзь, пянз ярьж толгойгоо санжигнуулсаар өрсөлдөгчдөө унах нь маш тодорхой. МАН-аас М.Энхболд хэцүү болоод ирж байх шиг бна. За ямарч гэсэн хятад цустай Мие.Энхболд, Зүүнхараагийн Эрдэнэбат хоёр л биш

0  |  0
zochin(66.181.188.71) 2016 оны 11 сарын 02

Zuv zuv

0  |  0
zochin(90.188.250.118) 2016 оны 11 сарын 02

Маш зөв хүн, Алтанхуягийг дэмжинэ шүү, харин МАН-аас Ц.Нямдорж дэвшинэ, энэ хоёр хүний хэн нь ч гарсан Монгол Улс мандан бадарна гэдэгт итгэж байна.

0  |  0
zii(124.158.110.60) 2016 оны 11 сарын 02

Bas l zuv baina. Yagaad zaaval M.Enkhbold gej !!!

0  |  0
Zochin(203.130.99.45) 2016 оны 11 сарын 01

Altanhuyagiig songoh hun baihuu

0  |  0
2017(66.181.190.41) 2016 оны 11 сарын 01

2 NAM doromjilj duusahgui ni ee Mongolchuudyn dund uur hun alga gej uu????

0  |  0
иргэн(139.5.218.42) 2016 оны 11 сарын 01

Намынхаа даргыг сонгож чадахгүй ингэж удаж байж ерөнхийлөгчид өрсөлдөх хүнээ гаргаж чадах болов уу??? Зарим нь уйлдаг туршлага бий шүү

0  |  0
иргэн(202.179.25.55) 2016 оны 11 сарын 01

5 шуудай нүүрсээр Алтанхуягт дэмжлэг үзүүлэе.

0  |  0
хэ хэ(66.181.185.162) 2016 оны 11 сарын 01

АН МАН хоёроос Монгол түмнээ гэсэн Ерөнхийлөгч гарах уу ???

0  |  0
demjij b(202.21.112.238) 2016 оны 11 сарын 01

1 ch gesen zuw xun garaasai

0  |  0
зз(103.212.118.206) 2016 оны 11 сарын 01

Энэ нөхөр гандан буурахгүй үзэх нээ, Дэнзэнгээс өөр дэмжих хүн олдох болуу

0  |  0
Зочин(66.181.191.235) 2016 оны 11 сарын 01

Дэнзэнгээ эхлээд ялгүй болго, зөвлөх Гансүхээ шоронгоос гартал нь хүлээ. Охи Саранзаяадаа шуналаа боль гэж хэл. Тэгээд нууц амраг Ургамалцэцэгээ орхиж эхнэрээ хүүхдээ бод. Ард түмэнд биш ч гэр бүлдээ үнэнч бай. Тэгээд өөрийгөө ариусга. Та маш их бузартсан байна. Тэгээд үх.

0  |  0
huayagaa(119.40.103.62) 2016 оны 11 сарын 01

alt mungun huayag umsuud ch nemergui

0  |  0
ццц(139.5.216.230) 2016 оны 11 сарын 01

~X(

0  |  0
жжж(139.5.216.230) 2016 оны 11 сарын 01

Дур эзнээ ОООООгт голохгүй л гэдэг энэ байх даа

0  |  0
Мөнгөнхуяг(103.26.194.73) 2016 оны 11 сарын 01

Зүгээр зүгээр Дур эзнээ голдоггүй, Нэрээ сольчих Таныг Алтантуяа гэж шоолоод байдаг юм билээ

0  |  0
Top