“Алтжин”-ийн Г.Алтан нутгийн ахын зассан замаар Эрдэнэтэд эзэн сууна

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 02

Хэд хоногийн өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлангаа сэтгүүлчдэд танилцуулсан. Энэ үеэрээ "Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлыг өнөө, маргаашгүй томилно. Ажлын туршлага, мэргэжил зэрэг шалгуурыг харгалзан гүйцэтгэх захирлын томилгоог явуулна. Хэн томилогдохыг сонгогдсон хойно нь хараарай" гэсэн ерөнхий мэдээлэл өгсөн.

Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээллэж буйгаар, тус албанд “Алтжин” группийн тэргүүн Г.Алтанг томилох шийдэлд хүрчээ. Г.Алтан хатагтай "Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоход түүний дотны найз УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нь тусалсан байх магадлалтай. Тэдний хувьд нэг нутаг усны сайн найзууд гэгддэг. Ц.Нямдорж сүүлийн үед “Эрдэнэт”-ийн асуудлыг ярьж эхэлсэн нь Г.Алтангийн ашиг сонирхлыг хамгаалан, замыг нь засч өгч байгаа гэх хардлага олон нийтийн дунд төрөөд байсан юм.

Ямартай ч энэхүү томилгооноос үзэхэд "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эзэмшигч талтай Засгийн газраас тодорхой тохиролцоонд хүрэлгүйгээр, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын сануулсанчлан, төр гүйцэтгэх удирдлагыг нь томилох шийдвэрт хүрсэн бололтой.

Өнгөрсөн долоо хоногт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төрийн эзэмшлийг төлөөлөх ТУЗ-ийн гишүүдийг томилсон. Уг томилгооны дагуу ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Уул уурхайн яамны ТНБД Г.Нандинжаргал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын зөвлөх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Сангийн яамны газрын дарга Н.Доржсэмбэ нар “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-д төр төлөөлөн ажиллахаар болсон билээ.

Б.Учрал

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(43.228.128.195) 2016 оны 11 сарын 02

dandaa gutgeed bnaa uul shugamandaa Hyumkag l merj bga hereg Altan hezeech tend ochihgui shuu dee

0  |  0
Говил(66.181.184.15) 2016 оны 11 сарын 02

Энэ хатагтай Алтан .Г , Уул уурхайн экс Сайд Д.Зоригт , за тэгээд нөгөө алдарт Т.Бадамжунай нарын аль аль нь ч ”Эрдэнэт”-д тохирохгүй хүмүүс дээ Харин одоо нэг харахад их ажилтай ч юм шиг эсвэл огт хийх ажилгүй ч юм шиг нэр зүүн Уул уурхайн Яамны дэд сайдаар ажиллаж байгаа Х.Бадамсүрэнг ”Эрдэнэт”-ийн Захиралаар яаралтай томилох хэрэгтэй , Улсаа бодвол шүү Тэрээр Уул уурхайн инженер , доктор хүн ”Бор-Өндөр”-ийн УБҮ-д Захиралаар ажиллаж байсан сайн менежер

0  |  0
Irgen(103.212.118.196) 2016 оны 11 сарын 02

Даргыг нь солих нь зөв. Төрийн өмчтэй үйлдвэрүүдийн жишгийг эвдэж, өртөг зардлаа хямдруулж ашигтай ажиллуулаад аазгай хөдөлгөөд байсан юм аа.

0  |  0
зочин.(182.160.37.85) 2016 оны 11 сарын 02

хэвлэлийнхэн учиг барьж таараа. ингэтлээ төр доройтоо юу

0  |  0
зочин(43.242.243.129) 2016 оны 11 сарын 02

Арай ч дэ. Хэлэх үг алга.

0  |  0
итгэе(202.72.242.11) 2016 оны 11 сарын 02

Тэгвэл харж л байя Цаг хугацаа бүхнийг харуулна. Даанч манайхан өдрийн өмнө ярьж хэлж байснаа мартдаг улс Алтан ямар нэг албан тушаал авахгүй бол Нямдорж гишүүнийг үнэхээр шударга үнэний төлөө зүтгэж гэж харьяаа

0  |  0
яг үнэн(202.72.242.11) 2016 оны 11 сарын 02

Би энэ үйлдэлд итгэж байна. МАНы -2 гишүүн Нямдорж гишүүнийг нэг нь шантажчин өмнө нь ингэж байгаад ХЗ-н сайд болсон гэж байсан нөгөө нь зөнөглөсөн гэж байсан шүү дээ. Яг л өмнөх жишигээр явж шантаж хийж байгаад өөрийн хүнийг тавиулах гэж байна. Яагаад шударга царайлаад тэмцээд байсан гээч өөрийнх нь шахаа нь алга болох гээд тэмцээд байсан байхгүй юу 5 сая бэлгэвч нь

0  |  0
чимэг(202.70.37.34) 2016 оны 11 сарын 02

Арай ч үгүй байлгүй дээ. үнэхээр Алтжин болох юм бол би л лав Нямдорж гуайг шударга хүн гэдэгт итгэхээ болино. Энэ Алтжин хичнээн жил төр,бизнесийн салбарт хир буртаг болох гэсэн хаа газраас ирсэн ороолон бэ?

0  |  0
Зочин(203.91.118.180) 2016 оны 11 сарын 02

Хүмүүсийг үнэхээр гошгоруулах юмаа. Б.Учрал зөв юмыг зөв харж бичиж сурмаар юм. Хүмүүсийн тархийг ингэж угааж яахнав дээ. Бодвол АН-ын хүн юм болов уу даа.

0  |  0
Зочин(202.55.191.130) 2016 оны 11 сарын 02

Арай ч үгүй байлгүй дээ. МАН ингэтлээ боловсон хүчний доройтолд орсон бол эртхэн засгийн газар нь огцорсон дээр байх шүү. Алтан бол энд тэндэхийн хөгшин залуу хүмүүстэй бөөр бөгсөө нийлүүлж ашигладаг авгай шүү дээ.

0  |  0
Батсугар Г.(202.126.88.13) 2016 оны 11 сарын 01

Муу ухуулга. Цэвэр гүтгэлэг

0  |  0
НЯМДОРЖ(112.72.2.62) 2016 оны 11 сарын 01

ХУЦВАА

0  |  0
Zochin(69.143.11.9) 2016 оны 11 сарын 01

Ene muuhai huuhen hend heregtei yum be?Mongol uls ene huneer dutaa yu? Zasgiin gazar ogtsorno zub yum bna.

0  |  0
зочин(103.229.122.28) 2016 оны 11 сарын 01

Үгүй байлгүйдээ . Болохгүй юмыг болгож шийдэж болохгүй.Ийм шийд гарвал төр гэж байгаа юмуу үгүй юу гэдэг асуудал гарна,49% ийн луйврыг зогсоож 100е% төрдөө авах нь зүйтэй. Төрд юм байх ёсгүй, төр муу менементтей гэдэг ”сайрхагчид” бол улаандаа гарсан луйварчид , эрдэнэтийг өөрийн нь мөнгөөр ”хувьд” худалдаад авчихсан нь тогтоогдчоод ,луйвар нь үйлдэл дээрээ баригдчихаад байхад цааш нь арай”бөөндөө мафи” болж ичгүүрээ алдахгүй боловуу,,,,,,,,........

0  |  0
зочин(66.181.184.23) 2016 оны 11 сарын 01

алтан авгай ч арай дэндэнэ энэ. Ер нь Гок-ийг увсын ПРАКЦад яасан ч өгч болохгүй шүү .наадуул чинь чоно шиг тал талаас зулгаагаад дуусгана шүү.

0  |  0
Иргэн(150.129.143.182) 2016 оны 11 сарын 01

МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдийг хугацаанаас нь өмнө хурдхан татаж болох уу. Эсвэл энэ Зг-ийг огцруулмаар бна. Үнэхээр тэнэг юм аа

0  |  0
иргэн(150.129.143.182) 2016 оны 11 сарын 01

яалаа гэж дээ

0  |  0
бар(202.179.29.203) 2016 оны 11 сарын 01

Гүтгэлэг байх аа???

0  |  0
иргэн(150.129.142.3) 2016 оны 11 сарын 01

Хөгшин залуу амьтны дэвсгэр болсон хөгшин яшкаг арай үгүй байлгүйдээ

0  |  0
Зочин(150.129.143.100) 2016 оны 11 сарын 01

Шал худлаа Ц.Нямдорж тэгж балайтахгүй

0  |  0
777(66.181.185.162) 2016 оны 11 сарын 01

бузар бузар. бузарууд

0  |  0
Top