Ардчилсан намын ”Нэг ардчилал” фракц татан буугдлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 02

Ардчилсан нам Алтангадас, МоАХ, “Шонхор”, МҮАН, Кроун,МоАН, “Нэг ардчилал” зэрэг олон фракциас бүрддэг. Үүнээс “Нэг ардчилал” фракц албан ёсоор татан буугдсанаа мэдэгдлээ. Үүнийгээ тэд намын шинэчлэлтэй холбон тайлбарласан байна.

АН-ын шинэчлэлийн хүрээнд намаа гишүүдийн, олон нийтийн нам болох ёстой гэх хүмүүс ч цөөнгүй байгаа юм. Мөн Ардчилсан нам албан тушаал дээр нэгддэг биш үнэт зүйл, үзэл бодол дээрээ нэгддэг нам болох ёстой бусад фракциуддаа уриалж, албан ёсоор татан буугдсанаа зарлаж байгаа аж.  

Ийнхүүү намынхаа шинэчлэлийг дэмжиж “Нэг ардчилал” татан буугдлаа. Тус фракцид Х.Тэмүүжин, М.Батчимэг, Л.Гантөмөр, М.Чимиддорж зэрэг залуус харъяалагддаг байв.

 

Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшил, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг төлөвшүүлэхэд улс төрийн намын гүйцэтгэх үүргийг чухалчилж, намынхаа шинэчлэлийг дэмжих үүднээс фракцийн эрх ашгаас ангид байж, Ардчилсан намын туган дор хамтран ажиллахыг ҮЗХ-ын “Нэг ардчилал” фракцид өмнө нь харъяалагдаж байсан гишүүд уриаллаа.

Б.Учрал

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.179.31.44) 2016 оны 11 сарын 02

Gantumur hudlaa yaridag busdiig ni sain. Medehgui

0  |  0
Анхдагч(124.158.107.48) 2016 оны 11 сарын 02

Шал худлаа. АН хүч сарнисан үед ингэж байж өөр барьц олж авах гэж бгаан. Хэзээ ч намынхаа төлөө хийж бгаа зүйл биш гэдгийг жирийн гишүүд мэдийш дээ.

0  |  0
АН-ын анхдагч(103.26.195.186) 2016 оны 11 сарын 02

ШАЛ ХУДЛАА... МУУРУУД ХУМСАА НУУЛАА. БҮҮ ИТГЭ. ИТГЭВЭЛ ”АЛД ДЭЛЭМЭЭС ИЛҮҮ АЛДАНА ШҮҮ...!!!”

0  |  0
Top