УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь тойрсон асуудлыг гаргаж ирсэнээр уг асуудал олон нийтийн болоод улс төрийн хүрээний гол сэдэв болж байна.
Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр буюу 2016.11.02-нд Эрдэнэтийн 49 хувь болон цаг үеийн бусад асуудлаар тойрогтоо хэвлэлийн хурал зарлажээ.Хурал Эрдэнэт хотын Номын өргөө танхимд 13 цагт болох аж.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ талаар "Өнгөрсөн жил Ч.Сайханбилэгт “Чи Эрдэнэтийн 49 хувийг хувийн компаниад өгөх гэж байгаа бол би ард түмэнд өгнө шүү” гэж хэлээд мэтгэлцээнд би дуудсан. Хэрэв Ч.Сайханбилэг мэтгэлцээнд ялах юм бол би гишүүн байхаа болъё гэдгээ ч хэлж байсан. Гэвч бусдын доог тохуу болоод л өнгөрсөн штээ. Сонгуулийн сурталчилгаа эхлэхэд Эрдэнэтчүүдэд мөн л энэ тухай хэлсэн. Гэвч Эрдэнэтчүүд надад итгээгүй.Зарим нь бүр уурласан. Одоо МАН-д Эрдэнэтийн хувь заяаг шийдвэрлэхэд бүх эрх нь байна. Тэд 65-уулаа, үндсэн хуулиа ч өөрчилж болно. Буруу гэвэл бурууг нь засаад зөв болгохын төлөө явж болно. Харин би нэг л зүйл тэднээс хүснэ. Эзэн нь хэн байх нь Эрдэнэтчүүдэд хамаагүй. Харин урьдынхаасаа хэд дахин илүү ажиллана гэдэг баталгааг л гаргаж өг гэдгийг л хэлж байгаа.
“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой баримт, фактууд Ц.Нямдорж гуайгаас илүү надад хангалттай их байна. Би 2013 оноос хойш судлаад явж байна. Одоо үүнд цэг тавих цаг нь ирсэн. Б.Болор, Ч.Сайханбилэг нарын нөхдөд хариуцлага тооцох ёстой. Яагаад гэвэл ард түмэнд өгөх ёстой атал тэд өгүүлсэнгүй. Энэ нөхдөд хуулийн хариуцлага оногдуулж ял шийтгэл өгмөөр байна. Монголын ард түмэн даанч хүлцэнгүй юм. Би энэ асуудлын араас хуулийн хүрээнд эцсээ хүртэл явна" хэмээн саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 12 )
urd ni 51% aa avch bhad ard tumend naaldsan yu bgaan MAN -han ene bn geed gargaad ireh barimt bga yu? yostoi gonj blgui,uursduu l eldev yum shahaj byajsan bh
Ард түмэнд өгөх боломж байхгүй байсан байхад Баасанхүү та яаж өгөх байсан бол Сайханбилэг харин ч зөв шийдэж ямартай ч Монголдоо үлдээлээ. Аль нэг гадаадын компани авчих байсан.
Эрдэнэтийн 49%-ийг улс бүтнээр нь авлаа гэж бодоход тэндээс хулгайлдаг шахааны бизнес 2 дахин нэмэгдэнэ гэж ердөө бодохгүй байна уу? 51%-иас татвар авсан нь дээр үү? 100%-иас татвар авсан нь дээр үү? гэж бодохгүй байна уу? ТТ-г ард түмэнд өгсөнийхөө дараа Эрдэнэтийн 51%-иас ард түмэндээ өг. Ингэж хэрэлдээд юу хожих вэ? РОСТЕХ нь буцаагаад авчихаасай. Муу хэлүүлээд байгаа Сайханбилэг.. нар буцаалт хийх талаар нь явчихвал яасын бэ?
чоно борооноор гэж яг сонгууль болж бүнхий анхаарал өөр зүгт байх үед ёстой хулгайч зан гаргаж дээ
энэ бол монгол улсыг оросоос хамаарах хамааралыг байхгүй болгох хятадын тагнуулуудын тусгай ажилгааны нэг хэсэг .мэдээж орос болон бусад улсаас хамааралгүй байх нь хэнд хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой
Сайханбалаг, Элбэгдорж нар хотонд байгаа хонь руу дарах гэж байгаа ЧОНО адил шүлсээ Савируулан, ШЭЭСЭЭ ГООЖУУЛАН дайрч байна
Сайханбалаг, Элбэгдорж нар хотонд байгаа хонь руу дарах гэж байгаа ЧОНО адил шүлсээ Савируулан, ШЭЭСЭЭ ГООЖУУЛАН дайрч байна
АН өндөрөөс буунгууд нөгөө башир аргаа хэрэглэж монголын ард түмний саалийн гэнц үнээг захчин луйварчин ЧИМИДИЙН СайханбАЛАг Элбэгдорж нар оуйвалдан өөрсдийн эзэимшилд авах гээд байна шуу
АН өндөрөөс буунгууд нөгөө башир аргаа хэрэглэж монголын ард түмний саалийн гэнц үнээг захчин луйварчин ЧИМИДИЙН СайханбАЛАг Элбэгдорж нар оуйвалдан өөрсдийн эзэимшилд авах гээд байна шуу
АН өндөрөөс буунгууд нөгөө башир аргаа хэрэглэж монголын ард түмний саалийн гэнц үнээг захчин луйварчин ЧИМИДИЙН СайханбАЛАг Элбэгдорж нар оуйвалдан өөрсдийн эзэимшилд авах гээд байна шуу