Халх голын 330 мянга га газрыг нэг шөнийн дотор олгожээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 02

Засаг солигдсоор томоохон асуудлын араас хууль хяналтын байгууллагынхан хөөж эцэслэхээр болоод байгаа. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банкны олон асуудал, УБТЗ, Чингис, Самурай бондын мөнгө зэрэг юм. Энэхүү хэргүүдийн эзэн холбогдогч болох тухайн үед захиран зарцуулж байсан эрх мэдэл хүмүүст ээлж дарааллан шалгалт хийж цагдан хорих болсон.

Эдгээрийн араас өнгөрсөн онд дуулиан тарьж байсан Халхголын 500 мянган га газрын асуудал бас л шалгагдахаар болжээ. 

Тодруулбал, Ардчилсан нам засгийн эрх барьж байх үед Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь 500 мянган га газарт чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 дугаар тогтоолыг 2015 онд батлан гаргаж байсан аж. Тухайн үед энэхүү тогтоолыг нутгийн зон олон нь эсэргүүцэж жагсаал, цуглаан хийсний үндсэн дээр эрх баригчид УИХ-ын сонгуулийн өмнөхөн Халхгол бүтээн байгуулалтын бүс хэмээн нэрийг нь өөрчилж асуудлыг намжааж чаджээ. Хэдийгээр 75 дугаар тогтоолыг өөрчилж 43 болгож өөрчилсөн ч гэлээ тухайн үеийн ХАА-н яамны удирдлагууд өнгөрсөн долоодугаар сарын 28-ны өдөр 500 мянган га газрын 323 мянга орчим газарт нь аль хэдийнэ газар олголт хийчихсэн байжээ. 

330 мянган га газрыг нэг шөнийн дотор олгосон байна.

Энэхүү асуудлын талаар Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд Пүрэвийн Сэргэлэн "Халх голын асуудал маш хүнд. Халх гол орчимд 500 мянган га газар олгогдсон байдаг. Үүнээсэ 330 мянган га газрыг 28 аж ахуй нэгжид нэгэн зэрэг олгосон байдаг. Угтаа бол олон нийтэд мэдээллэж ил тод байх ёстой. Харин тус нэгжүүдэд 28-нд буюу нэг шөнийн дотор бүгдийг суулгаж байгаад гэрчилгээ олгож гарын үсэг зурсан байдаг юм. 

Энэ асуудлыг манай яамны дотоод хяналт шалгалтынхан шалгаад хэд хэдэн хууль дүрэм зөрчсөн байна гэдгийг нь тогтоосон. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дорнод аймагт ажиллахдаа энэ асуудалтай газар дээр нь танилцаж хууль бусаар олгосон газар олголтыг цуцлана гэдгээ ч мэдэгдсэн. Тэгэхээр яамны зүгээс уг газруудыг цуцлаад зогсохгүй УИХ-ын Байгаль орчин, Хөдөө аж ахуйн байнгын хороогоор оруулж шат, шатны хууль хяналтын байгууллагаар шалгуулах болно” хэмээж байсан. 
Ямартай ч чөлөөт бүсийн 75 дугаар тогтоолын хавсралтаар анх батлагдсан хилийн цэсийн дагуух 500 мянган га газрыг 74 хэсэгт хувааж, аж ахуйн нэгжүүдэд олгочихоод буй нь тодорхой болчихлоо. Уг нь өнгөрсөн оны аравдугаар сарын 30-ны өдөр ХХАА-н сайд асан Р.Бурмаа “Халхголын газар ашиглалттай холбоотой ноцтой баримтуудыг АТГ-т өгч шалгуулна” хэмээж байсан ч сураг алдарсан. Тэгвэл энэхүү газрын асуудал дахин сөхөгдөж тухайн үеийн салбар яамны удирдлагууд яагаад 28-н аж ахуйн нэгжид нэг дор олгов, газар олголтыг хийхдээ ямар хууль дүрэм барьж ажиллав гээд олон, олон яагаад гэх асуултын хариу удахгүй тодорхой болох бололтой. 
Хэдийгээр долоодугаар сарын 28-ны өдөр нэгэн зэрэг 28-н аж ахуйн нэгжид газар олгосон ч гэлээ эдгээр нь бүгд ардаа гадны хөрөнгө оруулалттай байж болзошгүй гэх хар төрж буй юм. 

Тухайн үед буюу 2009 онд гадны болон дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Халх голын газраас 30 биш 330 мянган га газар худалдсан" хэмээн нилээдгүй шуугих болсон.

2009 оны дөрөвдүгээр сарын 13-нд 100 хувийн хөрөнгө оруулалттай Солонгосын “Хансоломо” компанид 25966 га газрыг хууль бусаар өгсөн байдаг. Тодруулбал, Халхгол сумын ИТХ-ын дарга асан Ц.Насанхүү, тэргүүлэгч асан Л.Энхтөр, Д.Дулмаа, Ч.Дүдлийнамжил, М.Уртнасан нар “Халх голын ялалтын ойн өдрийг тохиолдуулаад Засаг даргаар тогтоол гаргуулъя, цаашид гэрээгээ тав, 10 жилээр сунгаж ажиллахад татгалзах зүйлгүй” хэмээж газар эзэмшүүлэх эрхийг өдөрт нь гаргаж өгч байжээ. Гэвч энэхүү хууль бус шийдвэр нь 2011 онд илэрч ИТХ-ын даргаар Н.Буяндэлгэр томилогдож энэхүү хууль бус шийдвэрийг цуцалж байжээ. 


Гэвч солонгосчууд 25966 га талбайг ашиглах эрхийг “Үйзэн тал” ХХК, “Цог Октаэдр” ХХК, “Ашдын нөхөр” ХХК гэсэн гурван компанид шилжүүлж байсан ч тэд хэдхэн хоногийн дараа эрхээ дахин өөр компаниудад шилжүүлсэн байна. Тодруулбал, “Үйзэн тал” ХХК 14232 га талбайгаа “Голденсояа” ХХК, “Нью-Ариг-Ус” компанид хуваан худалджээ. Харин “Цог Октаэдр” ХХК нь 6917 га талбайн эзэмших эрхээ “Хожуулын эх” ХХК-нд компанид дамлан худалдсан гэх баримт байдаг юм. 


Тиймээс л Халхголд газрыг монгол аж ахуй, иргэдийн нэрээр гадныхан авсан гэсэн мэдээлэл нь үнэний талтай байж мэдэхээр байгаа юм. Тэгэхээр Чингис, Самурай бонд, Хөгжлийн банкны араас Халхголын 330 мянган га газрыг тухайн үеийн эрх мэдэлтнүүд ямар, ямар аж ахуйн нэгжид олгосон, эдгээр нь үнэхээр ардаа гадны хөрөнгө оруулалттай эсэхийг хуулийнхан шалгахаар боллоо. 

Б.Учрал

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unen(111.99.42.226) 2016 оны 11 сарын 03

Uhej baival taarah gadnii hul gar bolson novshnuud ! Deed suudald garsan nohoduudad eh oronch uzel yu ch alga ! Heden tugrugnii baraa harval yugaach uguhud belen. Bidend ireedui hoich uye gej yum baidag shuu ! Huvia bodson huvalznuudiig yaltai bilee !

0  |  0
ХЭРЛЭН(103.212.116.32) 2016 оны 11 сарын 02

ДОРНОДЫН ДАМДИНБАЗАР ГЭЖ АВИЛГАЧИНЫ ХИЙЖ БАЙГАА АЖИЛ ДАА . НАСААРАА БАЯЛАГ БҮТЭЭЖ ҮЗЭЭГҮЙ ПАРЗИТ ХИЙЖ ЯВАХ ЮМ ХӨӨРХИЙ

0  |  0
эх оронч иргэн(202.170.84.231) 2016 оны 11 сарын 02

ямар азаар өнгөрсөн сонгуульд АН ялагдав аа.Тэгээгүй бол энэ хэргийг тас нуугаад л өнгөрнө шүү дээ.Эх орныхоо газар нутгийг ингэж худалддаг, хуйвалддаг монгол хүн байна гэхэд итэгмээргүй юм.Гэвч АН-д бол ихээр байсан байна.Хуулийнхан шалгаад ард түмэнд ил тодоор танилцуулаад гэмт хэрэгтнүүдийг олны өмнө цаазалбал таарна.Энэ газар шорооны төлөө бидний өвөг дээдэс цусаа урсгаж, амиа өргөж явсан юм шүү.АТГ-ын шалгах ачаа улам л нэмэгдээд байх төлөвтөй.Та нар минь шудрага сайн ажиллаарай даа.

0  |  0
бат(103.229.120.144) 2016 оны 11 сарын 02

газрын тухай хуулиндаа өөрчлөлт оруулмаар юм. Ийм том хэмээний газрын асуудлыг зөвхөн УИХ-аар оруулж, батлуулдаг байх, тендерээр авсан нөхөд цааш дамжуулж зарах эрхггүй байх г.м Ухаант хаад маань ”Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэж зүгээр ч нэг хэлээгүйг үеийн үед санаж байх хэрэгтэй Мулгуу шийдвэр гаргасан ”мудак”-уудад хатуу цээрлэл үзүүлэх хэрэгтэй

0  |  0
nobsh(139.5.216.34) 2016 оны 11 сарын 02

ulsaa zarsan nohdiig odoo yah bol harj l baihuu mongolchuud uneheer taiban ard tumen uym daa bosoj temtsmeer um

0  |  0
Зоучинг(139.5.216.24) 2016 оны 11 сарын 02

Хэдэн шөнө олговол хууль ёсны болдог юм бэ алдарт уяачаа?

0  |  0
оюунаа(119.40.99.2) 2016 оны 11 сарын 02

Ан-хан бүр цагаандаа гарсан шүү дээ хэний бодлогоор инэгэд байдаг юм арай ч монгол хүн ийм юм хиймээргүй юм бүү үзэгд ямар гээчийн цаг ирээ вээ

0  |  0
уншигч(119.40.99.2) 2016 оны 11 сарын 02

муусайн түрий бөөснүүд толгойд гараад хамаг байдгийг маань зарж дуусч байгаа хүлцэнгүй хувиа хичээсэн монголчууд ч яхав хамар доорхоо л харна яана даа

0  |  0
zaluu(202.9.41.172) 2016 оны 11 сарын 02

hulgaich humuust hamgiin bolomjtoi tsag bol shuniin tsag yag l tuun shig bayar yoslol bolon zaaval humuusiin anhaaral sarnisan tsag ueer ene adgiin luivarchid ajillaj baidag yum daa hamgiin adgiin zan l daa

0  |  0
ах(150.129.142.190) 2016 оны 11 сарын 02

АН-ын бас нэг луйвар, шуналтай үхээрүүд далд ороосой

0  |  0
Зочин(202.179.11.10) 2016 оны 11 сарын 02

Уг нь соц нийгмийн үед тус бүр нь 30 мянган га эргэлтийн талбайтай 10 сангийн аж ахуй байгуулахаар ЗХУ-тай яг таг тохирсон гэрээ хэлцэл хийгдсэн байсан гэдэг.МАХН-ын бүгд хурлаар дэмжигдсэн байсан.Тэгээд энэ бүтээн байгуулалт ардчиллын салхинд хийсч байгуулсан бараг бүх үйлдвэрүүд нь хувьд очоод архиныхаас бусад нь ажиллахгүй шахам болж харин одоо хамгийн үржил шимтэй газруудын нэгийг худалдан дуусгав бололтой Эд нар ер нь аливаа юмыг булаан авч үрэн таран хийх гэж л ардчилал нэрийн дор нэгдсэн дээрэмчид юм байна.Эд нар эсхүл намаасаа гар, эсхүл наад намаа тараа

0  |  0
порлетар(202.179.31.242) 2016 оны 11 сарын 02

босцогоо дарлагдсан ардуудаа

0  |  0
порлетар(202.179.31.242) 2016 оны 11 сарын 02

босцогоо дарлагдсан ардуудаа

0  |  0
Top