Дүрвэгчдэд “зөв сээтгэнэх”-ийг хүртэл заахад хүрчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 02

Бельгийн эрх баригчид Африк, ойрхи Дорнодоос ирсэн цагаачдад зориулсан “Биеэ зөв авч явах, эсрэг хүйстэндээ зөвөөр сээтэн хаях арга” сэдэвтэй сургалт явуулж эхэлсэн байна. Ийм кампанит ажил зохион байгуулахаас аргагүй гэж тэд үзжээ. Учир нь дүрвэгчид асуудал тарих нь хэт ихэссэн байна. Сургалтыг биечлэн танилцуулах, олон нийтийн сүлжээгээр дамжуулах гэх мэт олон янзын аргаар явуулж байгаа аж. Зохион байгуулагчид “Сээтгэнэхэд тогтсон дүрэм журам гэж үгүй”, “Эсрэг хүйстэнтэйгээ харилцахын тулд эхлээд эелдгээр мэндчилэх хэрэгтэй”, “Ярихдаа эмэгтэйнхээ нүд рүү нь ширт”, “Хамгийн гол нь бүсгүйнхээ биед хүрч болохгүй” гэх мэт зөвлөгөө бүхий зурагт хуудсуудыг олон нийтийн сүлжээнд байрлуулж эхэлжээ. Эмэгтэй хүн хөнгөн нимгэн хувцас өмссөн байлаа ч энэ нь эсрэг хүйстнээ хайж байгаа хэрэг биш гэдгийг ойлгуулах нь сургалтын гол зорилго юм байна. 

 

С.Алдар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top