Засгийн газар болон зарим яам, агентлагууд 100 хоногт хийсэн ажлуудаа тайлагнаж эхэлсэн билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн 100 хоногт ямар ажил амжуулснаа сонгогчиддоо тайлагнасан таатай жишгийг Ж.Энхбаяр эхлүүллээ. Тэрээр хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа дөрвөн ажлыг онцолж байгаа ажээ. Юун түрүүнд, Батлан хамгаалах яамны багц хуулийг УИХ-аар оруулж 100 хоногт хамгийн түрүүнд батлуулсан томоохон хууль боллоо. Удаад нь “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж, өмнө нь 1000 доллараар авдаг байсан эмийг 150 доллар болгон буулгаж чадсан байна. Ж.Энхбаяр гишүүний хувьд программ, хангамж, интернет худалдааны салбарыг Монголын өсч хөгжих, ирээдүйтэй салбар гэж үздэг. Тиймдээ ч аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 1 хувийн хөнгөлөлтөд хамруулах санал оруулж, дэмжүүлэхээр ажиллаж байгаа аж. Түүний бас нэг анхаарал хандуулж ажиллаж байгаа асуудал нь цэргийн албан хаагчдын 36 сарын тэтгэмжийг танах тухай юм. Үүнийг тэрээр эрс эсэргүүцэж, хэвээр үлдээх тал дээр тууштай зогссоор байх болно гэдгээ илэрхийлжээ. Цэрэг арми, онцгой албаныхан бол хоёр ээлжний дүрэмт хувцастайгаа л тэтгэвэрт гарч, алба хааж байх хугацаандаа бүх эрхээ хасуулдаг тусгай салбар учир тэтгэмжийг хэвээр үлдээх нь туйлын зөв гэж тэр ярьж буй. Ийнхүү УИХ-ын гишүүн бодлого тодорхойлж, хууль батлалцах үүргийнхээ дагуу ямар ажилд анхаарч байгаагаа тайлагнадаг ийм жишиг цаашид тогтвол сайн юм. Сонгогчдынхоо итгэлийг хүлээж УИХ-д хууль батлалцахаар сууж байгаагаа ухамсарласан гишүүд олон байгаасай.
Д.Ирээдүй

Сэтгэгдэл ( 3 )
Songogdson n songoj bgaa n yag taarsan. Hudlaa hel j garch irchrrd yadaj ichih bulchirhaj bmaar jum da. M. Enkhbold er n tef suudal deer ju hijgeed bfaa nohor ve. Henijg haana oruulahaa bodoj suudag jum uu, yamar ch idevhi bhgui, busad n boon show. Hereg alga, tijm ih hurlaar ju hijne. Zurgan deer bgaa hun neeh l ih oorigee reklamdsan hun.
ene 76 mongol ulsiig svirvvlj duslaa yaahwee burhan min #-o
Тайлан тавиаад яахийн ахиаад баахан худлаа яарисан сонгуулийн бэлтгэл ажил шоу болохуу ер нь энэ 76 тэнэгүүдээс Монгол улс ангижирвал улс орон хөгжөн шүү харж байгаарай