УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцсэн.
Тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ийн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: "2015 он хүртэл Хүүхдийн мөнгийг 100 хувь олгож ирсэн. 2016 оны төсвийн тухай хуульд 7 дугаар сарын 1 хүртэл олгоно гэж баталсан. Учир нь УИХ-ын сонгуулийн дараа улсын төсөвт тодотгол хийж шийдэх УИХ-ын тогтоолын төслийг та бид хамтдаа баталсан. Гэтэл одоо та нар, та нар гэж дайраад байх юм.
УИХ-ын чуулганы танхимд сууж байгаа, өмнөх УИХ, Засгийн газрын үед гишүүн байсан хүмүүс бүгд л энэ тогтоол шийдвэрт оролцсон шүү дээ.
Хоёрдугаарт, 2014-2015 оны асуудлыг сөхөж байгаа бол тэр үеийн эдийн засаг, сангийн бодлогыг тодорхойлж байсан хүмүүс бидний дунд сууж байна. Өмнөх дөрвөн жил рүүгээ хамаг буруугаа чихсэн. Өөрсдийгөө “энхийн цагаан тагтаа” болгож харуулах гэсэн оролдлогоо одоо болих хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд Ч.Хүрэлбаатар гишүүн өөрөө хувь хүний хувьд "но-той" байгаа шүү" гэлээ.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 4 )
улсын мөнгө идэж ийм байдалд оруулсан бүх хүнийг хамсаатан ар гэртээн хараал идээсээ
2012-2016 онд АН улс орны эдийн засгийг сүйтгэсэн нь үнэн шүү дээ, чихэх биш үнэн байдлыг сайн ярьж, хуйлгайч луйварчдыг шалгаж улсыг хохиролгүй болгооч ээ,
зөв . Бүхнийг урд үе рүүгээ чихэх нь хамгийн муу хүмүүний шинж