Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар үүрэг даалгавар өглөө

2016 оны 11 сарын 04

УИХ-ын Тамгын газрын Удирдлагын зөвлөлийн ээлжит хурал болж, Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааны мэдээллийг сонсон, ойрын үед хийж хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар хэлэлцэв.

Удирдлагын зөвлөлийн хурлаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар холбогдох хэлтэс, албан тушаалтанд үүрэг даалгавар өглөө. Энэ үүрэг даалгаврын хүрээнд Шилэн дансны тухай хуульд зааснаар орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэрээр нь оруулж байх, хуулийн 6.4.5, 6.4.8 дахь заалтын дагуу 2016 онд шилэн дансны цахим системд оруулсан мэдээллүүдийг хууль, журамд нийцүүлэн нягтлахыг даалгав.

Түүнчлэн УИХ-ын Тамгын газрын хүрээнд хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа байдалд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудитор Я.Баттогтоход үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.179.23.101) 2025 оны 03 сарын 13

МАН-ЫН ШИЛЭН НҮДТЭЙ НЭГ НОВШ БААХАН РЕКЛАМДАЖ БАЙГААД АЛБАН ТУШААЛ АВЧИХСАН ЦОГОО ГЭДЭГ НОВШ ХААЧСАН БЭ?МАН-ЫНХАН ТӨР БАРЬХААРАА ШИЛЭН БИШ ШИРМЭН ДАНС БОЛГОЖ БҮХНИЙГ АРД ТҮМНЭЭС НУУДАГ АРГАНДАА ОРСОН БОЛОХООР НӨГӨӨ ШУДАРГА ГЭЭД ХУЦААД БАЙСАН БУУНЫ НОХОЙНЫ УГААДАС НЬ БАГАДСАН ЮМ БАЙХ ДАА.ХУЦАЖ ЧАДАХАА БОЛЬЖ ДЭЭ.ӨӨРТ НЬ АШИГГҮЙ НАМД НЬ МУУ БОЛОХООР

1  |  0
Top