Н.Номтойбаяр: Тэтгэврийн зээлийн хүүг шатлалтайгаар бууруулна

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 04

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр арваннэгдүгээр сарын 1­нд "Насны хишиг"-ийн талаар мэдээлэл хийсэн. Гэвч мэдээллийн дараа зарим ХМХ-ээр ташаа мэдээлэл цацагдаж байгаа тул өнөөдөр тэрбээр Төрийн ордонд залруулга мэдээлэл өглөө. 

 Тэрбээр “Насны хишиг”-­тэй холбоотой асуудлаар буруу ташаа мэдээлэл цацагдаад байна. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  замаар өндөр насалсан хувь хишиг болгон олгож байгаа юм. Ингэхдээ 65-­69 насныханд жилд хоёр удаа 50 мянган төгрөг. 70­-79 настанд жилд хоёр удаа 80 мянган төгрөг. 80­-89 насныханд жилд хоёр удаа 150 мянга, 90 ба түүнээс дээш өндөр настнуудад жилд хоёр удаа 250 мянган төгрөг. Энэ шийдвэрийн дагуу  121905 ахмад настанд 20 тэрбум төгрөг өгөхөөр төсөвлөгдсөн байгаа. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН­-ын бүлгийн дарга С.Эрдэнэ буруу мэдээлэл өгөөд байна. Түүний хэлж байгаагаар зориулалт бүхий мөнгө тодорхой хүмүүст хамааралтай байна. Хэрэв ийм ялгавартай хандаж байна гэвэл дунд, доод гэж ялгаад байхгүй улс төрийн өнцөг үүсгээд байх боломжтой.

Хоёрдугаарт, Тэтгэврийн зээлийн хүү, цалингийн зээлийн хүүг бууруулах  асуудлаар Засгийн газар хуралдаж тодорхой чиглэл гаргасны дагуу Төрийн банктай хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Төрийн банкны захирал Д.Баярсайхантай хэд хэдэн удаа уулзсан. Тэрбээр Төрийн банкинд аудитын шалгалт хийсэн байдаг. Шалгалтын үр дүнд Төрийн банкны зардал өндөр гарсан. Энэ зардал нь зээлийн хүүнд шингэдэг. Хэвлэлээр гарсан мэдээллээр цалин, тэтгэврийн зээлийг зургаан хувьд байлгана гэж ташаа мэдээлэл цацагдсан. Зургаан хувь бол манай байршуулсан хадгаламжийн хүү дээр нэмэгдэж байгаа хувь юм.Тэтгэврийн зээлийн хүүг цаашид шатлалтайгаар 15, 12, 9 хувьд хүргэхээр төлөвлөж байна” гэв.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.179.23.101) 2025 оны 03 сарын 13

МАН-ЫН ХУЛГАЙЧ АРЧААГҮЙ АМЬТАДЫН НЭГЭН НОВШ НЬ ЭНЭ ДЭЭ.

1  |  0
Top