Эйфелийн цамхагийн оройд байрлах НУУЦ ӨРӨӨ

2016 оны 11 сарын 04

Эйфелийн цамхагийг үндэслэгч Густав Эйфел дэлхийн түүхэнд онцгой гавьяатай нэгэн билээ.

Тэрээр бидэнд барилгын гайхамшигт цогцолбор болсон 324 метр өндөр цамхагийг 1899 онд бүтээн босгож, үүрд үлдээсэн хүн юм.

Нэгэн хэсэгтээ дэлхийн ноён оргил байсан ч 1930 онд Крайслер-буилдинг баригдсанаар төгсгөл болсон байдаг. Асар их адал явдлаар баяжигдсан түүний түүхэнд зальтай этгээд хоёр ч удаа худалдсан түүх хүртэл цохиж явдаг.

Гэтэл үүнээс илүү Густав Эйфелийн өөртөө зориулж тухлах өрөө бүтээснийг түүхэнд онцолж дурдаагүй байдаг гэнэ.

XIX зууны язгууртнуудын тансаг орчин бус эгэл нэгэн байдлаар хивс, хананы цаас, хувцасны шүүгээ, жижиг унтлагын буйдангаар тохижуулсан өрөөндөө хувийн журмаар нөхдөө авчран уулздаг байсан ч хэн ч энэ тухай ярьж байгаагүй аж.

1899 оны есдүгээр сарын 10-нд хамгийн чухал зочин ирж, тамхи татан, коньяк шимэн ойролцоогоор 10 цаг болсон хүн нь Томас Эдисон байсан гэдэг. Үүнээс хойш Эйфелийг өрөөндөө тухлахыг мэдсэн хүнгүй өнөөг хүрчээ.

Б.Энх-Уянга

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top