Английн Лондон хотод Хеллоуины баяр тэмдэглэж явсан хүмүүс өчигдөр цагдаа нартай мөргөлдөж, эмх замбараагүй байдал үүсгэсэн хэрэг гарчээ. Тэд хэт их чимээ шуугиан гаргаж байсан тул оршин суугчид цагдаад дуудлага өгсөн юм байна. Цагдаа нарыг зохицуулахаар очиход баярлагсад чулуу, модоор шидлэн угтсан аж. Тэд хотын гудамжийг бөөнөөрөө цуглан, замын хөдөлгөөнийг ч саатуулаад байжээ.
Хачирхалтай нь, энэ бүх үймээн баяр тэмдэглэгч нэгэн этгээд “Төв гудамжинд цуглах” зарыг олон нийтийн сүлжээнд тавьснаас эхэлсэн байна. Зарын доор 13 мянган хэрэглэгч хариу бичсэнээс 4000 нь заавал очихоо илэрхийлсэн байжээ. Эмх замбараагүй байдлын улмаас ойролцоох барилга, автомашины цонхууд эвдэрч гэмтэн, хэдэн арван хүн баривчлагджээ.
С.Алдар
Сэтгэгдэл ( 0 )