С.Жавхлан: Ерөнхийлөгчөөс яагаад ” Эрдэнэт”-ийг асуухгүй байгаа юм

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 05

 УИХ­ын гишүүн С.Жавхлан Засгийн газраас өргөн мэдүүлээд буй эдийн засгийн хямралыг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг дэмжих боломжгүй байгаагаа ийн сэтгүүлчдэд тайлбарлалаа.

Тэрээр “Хямралыг даван туулах хөтөлбөр нь монголчууд өөрсдөө яаж бүтээдэг болох вэ, түмэн олноо үүнд яаж уриалан дуудах вэ гэсэн хөтөлбөр байх  ёстой байтал газраа ухая, хүмүүсээс гуйлгачилъя гээд байх юм.

Яагаад өргөн түмнийхээ  оюуны хүч чадлыг олж харахгүй байгаа юм вэ. Төр сэтгэлгээний хямралаас оюуны хувьсгал хийж гарах ёстой. Миний хувьд эдийн засгийн хямралыг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг дэмжихгүй. Сая “Эрдэнэт”­ийн асуудал дэгдлээ. Ямар эх  үүсвэрээр 49 хувийг авсан бэ гэдгийг харамсалтай нь хэн ч тодруулсангүй. Нээлттэй хэлэлцүүлэг хийх ёстой, яагаад хийхгүй байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс яагаад асууж болохгүй байгаа юм. Тойроод л бөөрөнхийлөөд байна. Нүүр, нүүрээ харж байгаад ярих хэрэгтэй. Зунжингаа л АСЕМ ярьсан, ирсэн хүн бүрийн цүнх савыг ухах шахуу юм болсон. Энэ мэт манайхан гуйлгачин сэтгэхгүйгээсээ салмаар байна” гэлээ.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болоро(103.26.193.46) 2025 оны 03 сарын 13

Манай төрд сэтгэлтэй монгол ухаанаар сэтгэж чаддаг хүн хэрэгтэй шүү

1  |  0
Волоро(103.26.193.46) 2025 оны 03 сарын 13

Монгол төрийг Жавхлан өөд нь татна гэдэгт итгэж байна

1  |  0
Нам бус(103.26.193.46) 2025 оны 03 сарын 13

Үнэн шүү жавхлан үнэхээр сэтгэж чаддаг залуу

1  |  0
gggg(139.5.219.178) 2025 оны 03 сарын 13

Bitgii hudlaa jujig taviad bai chi,Erdenetiin sahal Erdenebilegees heden nogoon avaad tag chig,omhii jujigchin psdk

1  |  0
bbb(139.5.219.178) 2025 оны 03 сарын 13

Chinii duu hooloi haichsan be, nel l ih eh oronch hun Erdenetiin luivariin tuhai ganc ch duugardaggui,bas neg muu omhii avilgach yum shiv dee chi,Sahalaas heden dollar avsan shinjtei

1  |  0
зочин(182.160.0.110) 2025 оны 03 сарын 13

Энэ жавхлан их хурлын гишуун болохын тулд боловсролоо дээшлуулэх шаардлагатай байна.

1  |  0
Улс тор судлаач. (66.181.185.169) 2025 оны 03 сарын 13

Жударга, зоригтой байгаа дуу дээ амжилт хусье. Та шиг эх оронч хун ч Торийн толгойд ховор юм шиг байна шуу.

1  |  0
овгон(95.85.68.47) 2025 оны 03 сарын 13

Маш зов ярьсан. Хэрэгжуулэх хэрэгтэй.

1  |  0
Top