УИХ-ын Төсвийн байнгын хороо 2016.11.04-ий үдээс хойш хуралдаж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан тус байнгын хорооноос боловсруулсан хуулийн төслүүд болон УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв. Хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүдээс санал гараагүй учир Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг эхлээд сонслоо.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай, Прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Х.Баделхан, Ж.Батзандан нар уг тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлж үг хэллээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баделхан “Тогтоолын төслийг дэмжиж байна. Ялангуяа прокурорын байгууллагын цалинг нэмэхийг дэмжиж байна” гэсэн бол Ж.Батзандан “Энэ өөрчлөлтөөр прокурорын цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэх юм байна гэж ойлгосон. Үүнийг дэмжиж байна. Цалин нэмнэ гэсэн нь сайн ажилла гэсэн хэрэг байх. Энэ тогтоол батлагдвал прокурорын байгууллагыг дэмжих шийдвэр УИХ-аас гарч байна гэсэн үг” хэмээн саналаа хэллээ. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив.
Дараа нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон "Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай" УИХ-ын тогтоолын төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулав. Ингээд тус байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.
Ийнхүү Төсвийн байнгын хорооноос санаачлан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж дуусган УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 3 )
ЭНЭ МУУ ХҮРЭЛБААТАР ГЭДЭГ ХУЛГАЙЧЫГ ХАРАХААР НҮД ХОРСООД БАЙХЫГ БОДОХОД МАШ МУУ МУУ САНААТАЙ ӨӨДГҮЙ АМЬТАН БАЙХ ШИГ БАЙНА ДАА.БУШУУХАН ГАЗАР ДООР ОРЖ ДАЛД ОРООСОЙ.
ARAI CH DEE. ENE ARD TUMNEE ENDER NASTNUUDAA ENE ZG ER NI MARTSAN OGT TETGEBER TEGEMJ NEMEHKGYI UM. ODOO TER SHUUHK. PROKUPOOU , TIIM ENDER TSALINTANGUUDIIN TSALING ERDENEBAT HKASCH CHADAHKGYI DULEGNEED ...
Яасан гэж эд нарын цалинг нэмдэг юм.Төсвийн байгууллагын ажилчдын цалинг тэгвэл нэм,тэтгэвэр тэтгэмжийг нэм.Иргэдээ битгийн ажил албан тушаалаар нь ялгаварлан гадуурх.Эдийн засаг хүнд байгааг эд нар ойлгох л ухамсартай улё баймаар юм.Цалингаа нэмүүлэх гэж байдаг нь нь ухамсар нь уландаа орсон улс гэж бодогдож байна. УИХ-ын гишүүд хэрэг төвөгөө цайруулахад хэрэг болно гэж үүгээрээ авилга өгч байгаа юм биш үү.