АН гишүүддээ хариуцлага тооцно

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 07

Ардчилсан нам Алтангадас, МоАХ, “Шонхор”, МҮАН, Кроун,МоАН, “Нэг ардчилал” зэрэг олон фракциас бүрддэг.  Тэгвэл  Х.Тэмүүжин , М.Батчимэг , Л.Гантөмөр , М.Чимэддорж нарын харъяалагддаг “Нэг Ардчилал” фракц татан буугдсанаа албан ёсоор  өнгөрсөн долоо хоногт зарлалаа. Тэдний зүгээс намынхаа шинэчлэлийг дэмжих фракцийн эрх ашгаас ангид байж, Ардчилсан намын туган дор хамтран ажиллахыг уриалсан байдаг.

Гэвч АН УИХ-ын сонгуулиас хойш ҮЗХ-гоо хуралдуулахаар хэд хэдэн удаа товлоод байсан хэдий ч сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дараа хуралдуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрээд байсан юм. Тэгвэл тус намын Гүйцэтгэх зөвлөл  энэ сарын 2-нд хуралдаж ҮЗХ-гоо энэ сарын 16 нд хуралдуулах шийдвэр гаргасан билээ. 

АН ҮЗХ-ны хурлаараа үндсэн таван асуудлыг хэлэлцэх юм. Тухайлбал, намын Их хурлыг зохион байгуулах ажын хэсэг, намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ажлыг явцыг сонсохоос гадна намын даргыг хэрхэн сонгох зэргийг тус тус хэлэлцэх аж.

Мөн Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар Засгийн газрыг огцруулсан хүмүүст хариуцлага тооцох асуудал яригдана гэдгийг ч  эх сурвалж мэдээллээ.

Ингэснээр ирэх арванхоёрдугаар сарын 6-нд болох намын Их хурлаараа дээрх хэлэлцэх асуудлуудаа баталж мөн шинэ намын даргаа сонгох учиртай. 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болор(103.229.123.53) 2016 оны 11 сарын 08

Лу. Болд гэж луйварчин орон нутгийн сонгуулиар Хан-Уулын намаар яаж тоглов. Моан гэж. Энд тэндээс хөөгдсөн байгаа юмнуудын цуглуулга. Батхүү, Түвдэндорж, Оюунгэрэл хоорондоо хэрэлдээд цэнхэр дүүргийг алчихлаа. Дандаа бөгсөө худалдсан хүүхнүүд. Хаалгаар нь шагайхаар өмхий үнэртээд

0  |  0
Улс тор судлаач. (150.129.142.180) 2016 оны 11 сарын 08

Ц.Элбэгдоржийн бурэн эрхийн хугацаа дуусч, тэр нохор АН-аар тоглохоо больсны дараа л намынхаа шинэчлэлтийг хийж, Их хурлаа хийсэн бол сайн байх байлаа даа. Одоо хийвэл энэ хун уймуулж, хооронд нь хаглаад ”АН-аа ална даа”. Энэ хун мон ч их ГАЙ болж байна даа. Ер нь ЦЭРГИЙН ДУНД БОЛОВСРОЛТОЙ, ХУДАЛЧ, ХУЛГАЙЧ энэ хунээс хамааралгуй ”Шинэ нам” байгуулаад ажиллаж болдоггуй юм байх даа.

0  |  0
ДЭМЖИГЧ(202.179.23.101) 2016 оны 11 сарын 07

АН-ЫГ БҮХЛЭЭР НЬ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ.ОДООГИЙН УДИРДЛАГУУДЫН ӨМЧ БИШ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ЗОРИГТОЙ ШУУРХАЙ ХИЙХ ХЭРЭГТЭЙ.ХУУЧЧУУЛААС САЙН ХҮМҮҮСИЙ НЬ ҮЛДЭЭГЭЭД МӨНГӨНИЙ АСУУДАЛД ОРЖ БАЙСАН НӨХДҮҮДЭЭС БҮР МӨСӨН САЛАХГҮЙ БОЛ АРДЧИЛАЛД АЮУЛ УЧРААД БАЙНА.

0  |  0
ө(202.179.29.234) 2016 оны 11 сарын 07

Луйварчид. луйварчиддаа хариуцлага тооцох уу АН-ынхаан

0  |  0
ө(202.21.106.114) 2016 оны 11 сарын 07

Баярцогт Сайханбилэг нарт х ариуцлага тооцоогүй цагт АН бол гай л байна....

0  |  0
хүн(202.179.29.234) 2016 оны 11 сарын 07

АН нэртэй луйварчдын бүлгэм шүү дээ. Өнгөрсөн 4 жилд улс орныг яаж хямралд оруулав. Яаж дураараа дургиж. эх орноо зарж болдгийг бүрэн харууллаа.

0  |  0
засссс(202.55.191.76) 2016 оны 11 сарын 07

АН-ыг татан буулгавал хойч ирээдүйдээ хийж байгаа буян болно шүү

0  |  0
Зочин(122.201.23.66) 2016 оны 11 сарын 07

Олигтой хариуцлага тооцохгүй бол АН-ыг үүрд чөдөрлөсөн өмнөх хэрүүлчүүд.

0  |  0
зочин(122.201.21.97) 2016 оны 11 сарын 07

АН сөнөсөн, юу ч хийгээд нэмэргүй

0  |  0
Баньдхүү Самдан(27.123.214.85) 2016 оны 11 сарын 07

АН-ын шинчлэлийн амин асуудалд үзэл баримтал итгэл үнэмшилдээ сэтгэл зүрхээрээ нэгдэх явдал мөн. Гэтэл З.Батзандан, О.Манлай нар шиг төрөлх зуугуул араншинтнууд олноороо бүгснээс үзэл бодол, хөгжлийн биш амин хувийн ашиг сонирхлын маргаан тасрахгүй, жинхэнэ утгаараа фракц биш фракц нэр зүүсэн бүлэгллүүд үүсгэдэг. Тиймд гишүүд дэмжигчид цөөрөхөөс үл айн цэвэрлэгээг сайтар хийх хэрэгтэй. Батзандан Магнай нарыг аль ч гудамжнаас хэдэн арав, зуугаар нь олж болох бол Ч. Сайханбилэг, С. Баярцогт, З. Энхболд, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, М.Батчимэг нарыг бэлтгэхэд 10-30 жил шаардагдах болно. Ж. Батзандан О

0  |  0
Top