Хамгийн хөгшин панда төрсөн өдрөө зад тэмдэглэжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 08


Төрөл нэгтнүүдээсээ хамгийн хөгшин нь болох Басы гэдэг хулсны баавгайн 35 насны төрсөн өдөр өнгөрсөн ням гарагт болжээ. Түүний төрсөн өдрийн Хятад улс даяар тэмдэглэсэн гэхэд болох гэнэ. “Синьхуа” агентлаг энэ талаар мэдээлсэн байна. Дунджаар 30 орчим насладаг хулсны баавгайн 35 нас гэдэг хүнийхээр бол 100 насалсантай тэнцэх аж.  Фучжоу хотын хулсны баавшай судлалын төвд амьдардаг энэ баавгай эмнэлгийн тусламжийг цаг тухайд нь авч чаддаг нь урт наслах гол шалтгаан болдог байна. “Синьхуа”-гийн мэдээнд дурьдсанаар, Басы нь наслалтаараа дэлхийд хоёрт бичигдэж байгаа бөгөөд Хонконгийн амьтны хүрээлэнд Ця-Ця хэмээх хулсны баавгай 38 хүрсэн нь дээд амжилт гэж тооцогддог байна.  

Басы нь өндөр насласан гэдгээсээ гадна 1990 оны Азийн спортын наадмын бэлгэ тэмдэг болсон гэдгээрээ улсдаа тун ч алдартай гэнэ.  

 

С.Алдар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top