Зөвхөн танд зориулсан тансаг даашинзыг O Couture-2017 High fashion show-наас

2016 оны 11 сарын 09

Монголдоо төдийгүй Азийн хувцас загварын ертөнцөд дахин давтагдашгүй өвөрмөц шийдэл, дизайн бүхий загваруудаараа хэдийнээ танил болсон Азийн шилдэг дизайнер Отгонжаргал уламжлал болсон шоугаа тун удахгүй толилуулах гэж байгааг үнэ цэнэтэй, тансаг бүхнийг дээдэлдэг эрхэмсэг хатагтай болон хээнцэр дэгжин бүсгүйчүүддээ дуулгахад таатай байна. Монголын хамгийн чадварлаг хувцас дизайнеруудын нэг Отгонжаргал нь зөвхөн тусгай үйлчлүүлэгчдийн захиалгаар цор ганц гоёлын даашинзыг бүтээдэг хувцас загварын хамгийн дээд чиглэл болох Hаute Couture чиглэлээр бүтээлээ уралдагаараа онцлогтой.

Түүний дахин давтагдашгүй тансаг загваруудыг таалан хэрэглэдэг байнгын хэрэглэгч, үйлчлүүлэгчид төдийгүй цорын ганц үнэ цэнэтэй бүтээлээр гоёх хүсэлтэй эрхэмсэг хатагтай нар маань O Couture-2017 High fashion show-г тэсэн ядан хүлээж байгаа нь дамжиггүй ээ.

Гуравдах жилээ зохион байгуулагдах гэж байгаа O Couture-2017 Highfashion show-гаар авьяаслаг загвар зохион бүтээгч маань шинэ жилийн болон гоёлын даашинзны хосгүй тансаг цорын ганц загваруудаа хэрэглэгчиддээ толилуулахаар болжээ.Эрхэмсэг хатагтай, дэгжин бүсгүй та энэ жилийн шинэ жилийн үдшийн хатан хаан нь байж, олны харааг булаахыг хүсвэл уг шоунд заавал зочилоорой. Энэ удаагийн O Couture-2017 High fashion show-ны нүүр царайгаар топ модел загвар өмсөгч Пүрэвсүрэн оролцох болсоныг дуулгахад таатай байна.

O Couture – 2017 High fashion show-ны ерөнхий зохион байгуулагчаар O Couture Fashion Salon, Глобал Маркетинг Медиа Групп хамтран ажиллаж байгаа бөгөөд уг гайхалтай арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочиддоо VR хамтлагаас гадна үзэгчдийг байлдан дагуулсан “Яг түүн шиг” шоуны уран бүтээлчид хүндэтгэл үзүүлэн уран бүтээлээ толилуулах юм. Мөн гоо сайхан, эрхэмсэг, тансаг бүхнийг нэгэн дор цогцлоосон хүлээн авалтанд оролцож улаан дарс шимэнгээ амтат зуушнаас хүртэн сурпериз дүүрэн сонирхолтой хөтөлбөрүүдийн гэрч болж нэгэн гайхамшигтай үдшийг мартагдашгүй сайхнаар өнгөрүүлэх боломжийг танд амлаж байна. Шинэ жилийн үдэш эрхэмсэг хатагтай, дэгжин бүсгүй та өөрийн эрхэм дээд үнэ цэнэ, хосгүй үзэсгэлэнт төрхийг тань илэрхийлэх тансаг, цор ганц гоёлын даашинзаар гоёхыг хүсвэл O Couture – 2017 High fashion show-нд хүрэлцэн ирэхийг хүндэтгэлтэйгээр урьж байна. Зөвхан танд зориулагдсан гайхалтай даашинзыг та тэндээс л олох болно. Тасалбарын тоо хязгаартай тул та амжиж захиалаарай.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.179.23.44) 2016 оны 11 сарын 09

САЙХАН БҮСГҮЙ БАЙНА.НЭГ ЮУ ЯАХ САН

0  |  0
ard(103.9.90.53) 2016 оны 11 сарын 09

yun shildeg mildeg ve? huduunii teneg setgehyigees salaachee!!!zaluu hymyys baij,...tympen tolgoit yum bna.

0  |  0
Top