Дорно дахины музейд Дорнын гар бичмэл болон номын гэрэл зургийн үзэсгэлэнг гаргав

2016 оны 11 сарын 09

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ОХУ-ын ШУА-ийн Санкт – Петербург хот дахь Дорнын гар бичмэлийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж буй гар бичмэл болон номын гэрэл зургийн «Книги монгольских кочевников. Путешествие во времени и пространстве» үзэсгэлэнг 11 дүгээр сарын 2-8-ны өдрүүдэд ОХУ-ын Дорно дахины музейн үзэсгэлэнгийн танхимд гаргаж, үзэгчдэд толилуулав.

museum2

Үзэсгэлэнг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ОХУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид 11 дүгээр сарын 4-ний өдөр үзэж сонирхов.

museum1

Дорно дахины музей нийт 147 мянга гаруй үзмэрийн сантай бөгөөд зочид Алс дорнод, Ойрхи дорнод, Азийн орнууд, ОХУ-ын Буриад, Чукоткийн соёлын өвтэй танилцав. Түүнчлэн тус музейд 1998 онд нээгдсэн Монгол Улсын соёлын өвд хамаарах үзмэрүүд бүхий танхимыг үзэж, сонирхов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top