Гуравдугаар рейх еврейчүүдийг баяжихад өөрөө мэдэлгүйгээр тус хүргэж байгаа гэсэн утгатай мэдээлэл Израилийн «Исраэль Хайом» сонинд нийтлэгджээ. Гадаадын жуулчдад тун ч хэрэгтэй зүйлийн талаар хөндсөн уг нийтлэлд эдүгээ Израильд хэрэгжиж байгаа “хэрэлдэх, доромжлох” гэмт хэрэг, түүний нөхөн төлбөрийн хэмжээний талаар өгүүлжээ. Өөрөөр хэлбэл, Израильд нэгнийгээ доромжлон хэрэлдсэн тохиолдолд шүүхэд дуудагдаж, өндөр мөнгөн торгууль төлөх ёстой болдог байна. Гуравдугаар рейх болон нацист дэглэмийн бусад удирдагчтай зүйрлэн хараах нь хамгийн өндөр торгуультайд тооцогджээ. Тухайлбал, нэгнийгээ “А.Гитлер” гэж нэрлэсэн эр гомдол мэдүүлэгчид 100 мянган шекель буюу 25.7 мянган ам.доллартай тэнцэх нөхөн төлбөр өгч, дээрээс нь шүүхийн зардал болох 47 мянган шекелийг мөн гаргаж байсан байна. Өөр нэг эр бусдыг СС-ийн офицер Адольф Эйхмантай зүйрлэн хараагаад 15 мянган шекелийн өрөнд оржээ. Үүний хажууд арьс өнгөөр хараах нь хавьгүй бага шийтгэлтэй байдаг байна. Жишээлбэл, араб хольцтой нэгнийг “Заваан эфиоп” гэж хараасан эр 35 мянган шекелийн төлбөрт унасан байна. Ахтайгаа ам зөрж, “дээрэмчин” гэж хэлсэн эмэгтэй мөн 35 мянган шекелиэр торгуульжээ.
Манайхны түгээмэл хэрэглэдэг “Чөтгөр”, “Худалч”, “Новш” зэрэг хараалын үг ч тус бүртээ таваас долоон мянган шекелийн торгуультай байдаг ажээ.
С.Алдар
Сэтгэгдэл ( 1 )
saihan hudlaa yarij bn daa hehe bi israeld 10 jil amidarsan haraaliig heden yanzaar n l helj bsan daaa torguuli toloogui shd. tiim huuli bdaggui um . kus imma shelha, ben kelev ben zona sharmutto geh met olon yanziin haraal bn aa bna bi arab evrei etiop geltgui bygdentei n l alaltsaj yavlaa... eze shakran gej helmeer bn daa ene setguulchid