CC-ийн хорих лагерийн секс-боолуудын түүх

2016 оны 11 сарын 12

Нацизмын золиос бологсдын дунд нэгэн өвөрмөц ангиллын хүмүүс байжээ. Тэд хорих лагерийн дэргэдэх “тусгай байгууллага”-ын ажилтан бүсгүйчүүд юм.

Дэлхийн хоёрдугаар дайны үеийн “Янхны газрууд” зөвхөн вермахтын цэргүүд төдийгүй хоригдлуудад ч үйлчилдэг байсан гэнэ. Нацистууд иймэрхүү аргаар үлгэр жишээ зан байдал, сайн ажилласных нь төлөө хоригдлуудыг урамшуулдаг байж.

 

 

Энэ төрлийн урамшуулал анх 1942 оны сүүлчээр СС-ийн рейхсфюрер Гиммлерийн тушаалаар бий болсон байна. Хоригдлууд олон төрлийн ажилд дайчлагддаг байсан бөгөөд тэдний дунд өөрийн ажил хэрэгт үнэхээр гайхалтай чадварлаг зарим хүмүүс байсан аж. Тэднийг хорих лагерийн удирдлага гамнахыг хичээн, заримдаа бага хэмжээний мөнгөн шан харамж ч өгдөг байсан гэнэ.

 

 

Хоригдлууд шагнуулсан мөнгөөрөө хоол хүнс, тамхи авахын зэрэгцээ биеэ үнэлэгчдээр ч үйлчлүүлж болдог байж. Түүнтэй 15 минут болоход 2 маркийг төлдөг байжээ. /Тухайн үед нэг хайрцаг янжуур 3 маркийн үнэтэй байсан/. Мэдээж, иймэрхүү урамшуулал еврей хоригдлуудад огт хүртээлгүй.

 

 

“Тусгай байгууллага”-д хүссэн үедээ очих боломжгүй. Эхлээд хүсэлт гуйлт бичиж, дараа нь хорих лагерийн удирдлага хатуу тогтсон хугацаатай зөвшөөрөл өгдөг байсан аж.

 

 

Зохион байгуулагч хоригдлын өрөө болон орох ёстой өрөөний дугаарыг хашгирах бөгөөд уг “тусгай газар” 19-22 цагийн хооронд л ажиллан, нэг үйлчлүүлэгч 15 минут л болдог байж. Өрөө бүр хяналтын харах нүхтэй, бэлгийн харьцааг зөвхөн номлолд тогтоосон байрлалаар л үйлдэхийг зөвшөөрдөг байжээ.

 

 

Бухенвальд, Дахау, Заксенхаузен, Аушвица хорих лагериудын дэргэд 10 “тусгай газар” ажиллан, тэдгээрт нийт 200 орчим бүсгүйчүүд “алба хаадаг” байсан аж.

 

 

Цэргүүдэд жинхэнэ “мэргэжлийн” янхнууд үйлчилдэг байсан бол харин хоригдлуудад Равенсбрюк болон Аушвиц-Биркенау хорих лагериудаас авчирсан хүүхнүүд үйлчилдэг байжээ.

 

 

Энэ зорилгоор 17-35 насны эмэгтэйчүүдийг дайчилдаг байсан бөгөөд тэдний ихэнх нь нийгмийн хэв журам зөрчсөн, ажлын алдаа гаргаж баривчлагдсан бүсгүйчүүд байсан гэнэ. Хоригдол бүсгүйчүүдийн хувьд энэ нь бараг л амьд үлдэх боломжтой ганц арга байсан бололтой. Тэр ч байтугай, тэднийг энэ “ажилд” явуулахын өмнө 10 хоног сайн хооллож ундлан өнгө зүсийг нь засдаг байсан гэнэ.

 

 

Хорих лагерийн удирдлага бэлгийн замын халдварт өвчин дэгдэхээс сэргийлэн, “ажилтнуудыг” эмнэлгийн шинжилгээнд тогтмол хамруулдаг байсан аж. Харин жирэмслэлттэй холбоотой асуудал харьцангуй хөнгөн. Учир нь, ихэнх хоригдол бүсгүйчүүд ядарч туйлдсаны улмаас хүүхэд төрүүлэх функц нь бараг ажиллагаагүй болсон, цөөн тохиолдолд жирэмслэлт болбол хорих лагерь руу нь буцааж, аборт хийдэг байжээ.

 

 

Нацист дэглэм сүйрэн унасны дараа “тусгай газар”-ын ажилтнуудын тухай бараг мартагдсан байна. Ихэнх эмэгтэйчүүд ичиж зовох үүднээс өөрийн өнгөрсөн амьдралын талаар чимээгүй өнгөрөн, нэг ч секс-боол бүсгүй нөхөн төлбөр авч чадаагүй гэнэ.

Харин түүхч Роберт Зоммер энэхүү хар бараан өнгөрснийг судалсны дүнд энэ үзэгдэл нийтэд ил тод болсон аж. 

 

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Saruul(202.9.42.128) 2016 оны 11 сарын 15

Zawaan medee bnaa

0  |  0
ИРГЭН(59.153.113.9) 2016 оны 11 сарын 12

БОЛЬЁ ОО

0  |  0
Top