Гоо сайхны мэс засал хамгийн их хийлгэдэг улс Тайланд бус Иран гэвэл та итгэх үү

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 17

Иранчууд дэлхийн хамгийн царайлаг үндэстэний нэг гэдэгтэй маргах хүн гарахгүй л болов уу. Давхраагүй хүн гэж үгүй, бараг бүгд хэлбэр сайтай өтгөн хөмсөгтэй гээд Азийн бусад үндэстэн гоо сайхны мэс заслаар олж авдаг төрх иранчуудад бий. Гэвч Лалын бүгд найрамдах Иран улсад гоо сайхны мэс засал АНУ, Бразил, БНСУ шиг цэцэглэн хөгжиж байгаа гэнэ. Азийн бусад орны хүүхнүүд хамраа өндөрлүүлдэг бол иранчуд эсрэгээрээ намсгадаг ажээ. “Тегераны гудамжаар хэсэгхэн явахад л гоо сайхны мэс засал ямар түгээмэл гэдгийг харж болно. Энэ бол бүгд хийлгэдэг энгийн л зүйл” гэж 19 настайдаа хамрандаа мэс хүргүүлсэн нэгэн эмэгтэй ярьж байна.

Тегеран хотод байрлаж, зогсоо зайгүй гоо сайхны мэс засал хийж байдаг их эмч Али Асгар Ширази “Иранчууд гоо сайхны мэс засал их хийлгэдэг. Ихэнх нь эмэгтэйчүүд байсан бол сүүлийн үед эрэгтэйчүүдийн тоо ч нэмэгдэж байгаа. Иран хүний хамар европчуудынхаас том. Тиймээс хамрынхаа хэмжээг багасгадаг юм. Гэхдээ европынхонтой адилхан болгохыг биш, илүү жижигхэн болгохыг хүсдэг гээч” хэмээсэн юм.

Уламжлал, шашны зан үйлээ ягштал мөрддөг иран шиг улсад гоо сайхны мэс засал ингэтлээ дэлгэрч халуун сэдэв болсон нь гайхалтай санагдаж магадгүй. Гэвч үүнд бодитой шалтгаан бий. Лалын шашны ёсоор иран эмэгтэйчүүд нүүрнээсээ бусад хэсгийг хүмүүст харуулж болдоггүй. Бусад улсад бол царай муутай ч гоолиг биетэй эмэгтэй давуу талаа ил гаргаж хувцаслаад эрчүүдийн харцыг булаах боломж байдаг. Гэтэл иран эмэгтэчүүд биүх биеэ далдалсан, дээрээс нь  хэлхгэр, халхгар хувцас өмсөх шаардлагатай учир алгын чинээ улаан нүүр нь эрчүүдийн анхаарлыг татах ганц боломж болдог байна. Иран эмэгтэйчүүд насанд хүрмэгцээ л бараг бүгд гоо сайхны мэс засалд ордгийн шалтгаан энэ ажээ.          

Ливан болон Ойрхи Дорнодын бусад орнуудаас ялгаатай нь банкууд гоо сайхны хагалгаанд зориулсан зээл, гоо сайхны хагалгаанд зориулсан хадгаламж гэх мэт бүтээгдэхүүн гаргаагүй байна. Тэр ч байтугай улсдаа хамгийн томд тооцогддог шинжлэх ухааны байгууллага улсын төв телевизийн сувгаар ноднин жил кино жүжигчид мэс засал хийлгэж байгааг шүүмжилж, хориглох шийдвэр гаргахыг эрх баригчдаас шаардаж байжээ. Гэвч иран бүсгүйчүүдийн аз болоход ч гэх юм уу, одоогоор хориглох шийдвэр гараагүй байна.

Хэрвээ Иранд тавигдсан эдийн засгийн хориг цуцлагдсан. Үүний үр дүн хэрвээ иранчууд баяжаад эхэлбэл бүр ч олон хүн гоо сайхны мэс засалд орох нь тодорхой юм. Хамар намсгах гоо сайхны мэс ажилбар Иранд 2500 ам.доллар байдаг нь АНУ-аас хоёр дахин хямд ч гэсэн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 гаруйхан ам.доллар байдаг улсын хувьд тийш ч бага үнэ биш юм.   

 

С.Алдар    

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.21.117.34) 2016 оны 11 сарын 17

Лалын тэнэг эрчүүд өөрсдийн хүүхнүүдээ хамаг юмыг боож баглан халхалдаг атлаа гоолиг биеээ гайхуулан чөлөөтэй хувцасласан бусад үндэстний хүүхнүүдийг хараад шүлсээ гоожуулан дайрахыг яана. Хүүхнүүдийн нөмрөгөн доор юу ч байж мэднэ. Тэсрэх бөмбөг зүүгээд алан хядах ажиллагаа хийхэд хамгийн тохиромжтой хувцас юм шиг байгаа юм.Исламын улсын хулчгар дайчид баригдахаа дөхөөд ирэхээр хүүхнүүдийн нөмрөг өмсөөд зугтах гэж байгаад баригдсан тохиолдол зөндөө.

0  |  0
Top